Медиа

Монгол Улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйnorth_east
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд 9 чиглэлийн 84 төрлийн галын аюулгүй байдлын дүгнэлтийг чөлөөллөө

Он гарсаар эхний  хагас жилийн байдлаар орон нутагт 2373, нийслэлд 3552 буюу нийт 5925  иргэн, хуулийн этгээдэд   галын аюулгүй байдлын дүгнэлт олгохын зэрэгцээ нийслэлийн хэмжээнд Зөвшөөрлийн цахим системээр ирүүлсэн 1057 хүсэлтийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн харилцан ажиллагааг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа

Ингэснээр олон улсын сайн туршлагыг орон нутгийн түвшинд нутагшуулах, байгууллага бүрийн өдөр тутмын үйл ажиллагаанд нийцсэн дадал, зохион байгуулалтыг бий болгох, гамшиг, ослын үед алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагааг илүү үр дүнтэй болгох онцлоог ач холбогдолтой юм. 

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл, ослын 120 удаагийн дуудлагаар 19 иргэний амь насыг авран хамгааллаа

Нийт дуудлагын 66 нь обьектын гал түймэр, 20 нь ой, хээрийн түймэр, нэг нь хүчтэй салхи шуурга, хоёр нь үер, дөрөв нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 27 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна. 

Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ

Дээрх тусгай зориулалтын автомашинуудыг Орхон, Хөвсгөл, Завхан, Увс, Дорнод, Дорноговь аймгуудын Онцгой байдлын газруудад хуваарилсан бөгөөд өнөөдрөөс эхлэн ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах ариун үйлсэд үүрэг гүйцэтгэж эхэллээ.

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчид мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа

ОБЕГ-аас “Алс энержи” ХХК-тай хамтран БНХАУ-ын Наньжин, Вэнлин хотноо зохион байгуулсан амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдыг мэргэшүүлэх сургалтад ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, ахмад П.Чинзоригоор ахлуулсан 5 алба хаагч хамрагдлаа.

Төслийн хүрээнд нийлүүлэгдсэн автомеханик шатны автомашины анхны сургагч багш нар бэлтгэгдлээ

Сургагч багш нарыг олон улсын стандартын дагуу хоёр жилийн хугацаанд гурван үе шаттайгаар сургаж, дадлагажуулсан бөгөөд цаашид албаны хэмжээнд автомеханик шатны техникчийг сургаж бэлтгэх боломж бүрдэж байна.