АЛСЫН ХАРАА
Үндэсний болон олон улсын хэмжээнд итгэл хүлээсэн, үйл ажиллагааны чадавхтай байгууллага болно.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Гамшгаас хамгаалах, сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх замаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлнэ.
ГУРАВ. БАЙГУУЛЛАГЫН СТРАТЕГИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ
Стратегийн зорилго, бодлогын баримт бичигт туссан зорилт, хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр дараахь зорилтыг дэвшүүлж ажиллана:
ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ
Гамшгаас хамгаалах хууль тогтоомж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах





