Монгол Улсын Засгийн газар,БНФУ-ын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж байгаа “Гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх II шатны төсөл”-өөр нийлүүлэгдсэн гал түймэр унтраах автомеханик шатны автомашины сургагч багшаар бэлтгэгдсэн алба хаагчдад гэрчилгээ гардууллаа.

Анхны сургагч багш нарыг олон улсын стандартын дагуу хоёр жилийн хугацаанд гурван үе шаттайгаар сургаж, дадлагажуулсан бөгөөд цаашид албаны хэмжээнд автомеханик шатны техникчийг сургаж бэлтгэх боломж бүрдэж байна.
Мөн төслийн IV ээлжээр нийлүүлэгдсэн 32 болон 42 метр урттай автомеханик шатны автомашины ашиглалтын сургалтыг 14 хоногийн хугацаанд БНФУ-ын "Десотел групп" болон Онцгой байдлын байгууллагын сургагч багш нар хамтран зохион байгууллаа.

2026/07/03
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2026/07/03
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо