ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ
Ардын Засгийн газрын 1922 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 35 дугаар хуралдаанаас “Усан хөөргийн газар” байгуулах шийдвэр гаргасан нь Гал түймэртэй тэмцэх байгууллагыг түүхэн замналын эхлэл бөгөөд 1935 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Сайд нарын зөвлөлийн 21 дүгээр тогтоолоор Дотоодыг хамгаалах газрын харьяанд Гал түймрийг эсэргүүцэх хэлтсийг байгуулсан.
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1971 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 328/432 дугаар тогтоолоор Галын аюулаас хамгаалах газар, 1991 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Монгол Улсын Засгийн Газрын 90 дүгээр тогтоолоор Хууль зүй дотоод хэргийн яамны хэрэгжүүлэгч агентлаг Гал түймэртэй тэмцэх газар болон ажиллаж байгаад Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 1 дүгээр сарын 7-ний өдрийн шийдвэрээр Гамшгаас хамгаалах ерөнхий газар буюу Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газар болж үүргээ гүйцэтгэж байна.
ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ЧИГ ҮҮРЭГ
Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газар нь улсын хэмжээнд гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх, шалтгаан нөхцөлийг тогтоох болон гал түймэр унтраах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллах.
Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр
- Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах,
- Улсын хэмжээнд гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж, зөвлөмж, үнэлгээ өгөх,
- Галын аюулгүй байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжид хүрээнд галын аюулгүй байдлын стандарт, норм нормативын баримт бичгийг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх, хэрэгжилтэд тавих улсын хяналтыг зохион байгуулах,
- Барилга байгууламж шинээр барих, өргөтгөх, засварлах зураг төсөлд хяналт хийх болон барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авахад хууль тогтоомжийн дагуу оролцох.
Гал түймэртэй тэмцэх чиглэлээр
- Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудын Гал түймэр унтраах, аврах үйл ажиллагааг мэргэжлийн нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, гал түймэр унтраах албаны бэлтгэл, бэлэн байдалд үнэлгээ дүгнэлт өгөх,
- Олон улсын стандартад нийцсэн гал түймэр унтраах автомашин, техник технологийг судлах, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, техник, тоног төхөөрөмжийн чадавхийг нэмэгдүүлэх талаар бодлого боловсруулан хэрэгжүүлэх,
- Гал түймэр унтраах дүрэм, журам, стандарт, нормативуудыг шинэчлэн боловсруулж, батлуулах, хэрэгжилтийг хангуулах,
- Томоохон хэмжээний объектод гарсан гал түймэр, нөхцөл байдал хүндэрсэн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг удирдан зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах.
ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН УДИРДАМЖ, ХЯНАЛТЫН ХУУДАС
Харилцах утас: 263545