Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хүүхэд хамгааллын бодлого-2024.04.05 А/108
Хүүхэд хамгааллын талаарх бодлогын баримт бичгийн мэдээлэл:
1. Хууль
• Хүүхдийн эрхийн тухай;
• Хүүхэд хамгааллын тухай;
• Гамшгаас хамгаалах тухай;
• Галын аюулгүй байдлын тухай.
2. УИХ,ЗГ-ын бодлогын баримт бичиг, эрхзүйн акт
• Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр;
• Гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлах, нүүлгэн шилжүүлэх журам;
• Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөр;
• Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр
3. Аюулгүй орчин (сургууль)-той холбоотой мөрдөгдөж байгаа стандартууд
БНбД 31-0-03. Олон нийт, иргэний барилга https://cdn.greensoft.mn/uploads/users/5112/files/252-1.pdf
• БНбД 21-01-02. Барилга байгууламжийн галын аюулгүй байдал
• БНбД II-66-88. Сургалт-хүмүүжлийн барилгын зураг төсөл зохиох нэгдсэн норм /pdf/
• БНбД II-65-79. Ерөнхий боловсролын сургууль, дотуур байртай сургууль
• ТН-II-2.2-1985. Ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны барилгын төлөвлөлтийн элементүүдийн нормаль /pdf/
4. ОБЕГ-аас гаргасан бодлогын бичиг баримт, чиглэл, зөвлөмж
• Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хүүхэд хамгааллын талаар баримтлах чиглэл
II. Хүүхэд хамгааллын чиглэлээр Онцгой байдлын ерөнхий газрын хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа
• “Өсвөрийн аврагч” тэмцээнийг 2013 оноос бүс, аймаг, нийслэлийн хэмжээнд уламжлал болгон зохион байгуулж байна;
• “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага, Японы хүүхдийг ивээх сан, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Монголын сурагчдын холбоотой хамтран “Инээж буй хүүхэд” Үндэсний XIII чуулганыг 2014.04.21-22-ны өдрүүдэд “Гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхдийн оролцоо” сэдвийн дор Улаанбаатар хотод зохион байгуулсан;
• “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран Тайланд Улсын Бангкок хотноо 2014.06.22-26-ны өдрүүдэд зохион байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 6 дугаар бага хуралд гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхдийн оролцоо, тэдний дуу хоолойг хүргэх зорилгоор хуралд оролцогчдод хандан “Инээж буй хүүхэд” чуулганы үеэр гаргасан уриалгыг дүрс бичлэгээр дамжуулан хүргүүлсэн;
• Хүүхэд багачуудад зориулж Монгол Улсад зонхилон тохиолддог гамшгийн төрлөөр гамшгаас урьдчилан сэргийлэх гарын авлага материал, богино хэмжээний хүүхэлдэйн кино хэлбэрээр сурталчилгааны дүрс бичлэг гаргасан;
• Хүүхдийн төлөө газар, Японы хүүхдийг ивээх сантай хамтран “Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллын чиглэлээр хүүхэд хамгааллын байгууллага, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлсэн (2011-2012 он);
• Дээрх төслийн 2 дахь шатыг 2012 оны 10 дугаар сарын 01-нээс 2013 оны 09 дүгээр сарын 30-ны хооронд амжилттай хэрэгжүүллээ. Энэ шатны үйл ажиллагаа нь Засгийн газрын холбогдох яам, агентлаг, ажилтнуудын зүгээс гамшгийн өмнө, дунд болон дараа үед, гэр бүлийн халамж, хамгаалал дутагдсан хүүхэд бүрийн хамгаалагдсан байх орчныг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах мэдлэгийг дээшлүүлэх, хүүхэд хамгааллын байгууллагын хүний нөөцийн чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллын асуудалд хүүхдийн өөрсдийнх нь оролцоог түлхүү хангахад чиглэгдсэн.
III. Хүүхдийн оролцоо мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ном гарын авлага
• Монгол улсад гамшгийн аюулыг бууруулах менежментийн тогтолцоог боловсронгуй болгох нь МОН/08/305 төслийн хүрээнд “Аюулгүй амьдрах ухааны үндэс-1” бага боловсролд зориулсан гарын авлага /2011 он/, Аюулгүй амьдрах ухааны үндэс-2” суурь боловсролд зориулсан гарын авлага /2014 он/, Аюулгүй амьдрах ухааны үндэс-3” бүрэн дунд боловсролд зориулсан гарын авлага /2014 он/;
• Өсвөрийн аврагч бүлгийн сурагчийн гарын авлага
• Өсвөрийн аврагч бүлгийн чиглүүлэгч багшийн гарын авлага