Гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгож, бодлого зохицуулалтыг сайжруулах, үндэсний болон бүс нутаг, олон улсын хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх
Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлж бэхжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шинжлэх ухаан, инновацыг нэвтрүүлэх
Байгууллагын удирдлагын манлайлал, хүний нөөцийн хөгжлийг хангаж, чадавхыг бэхжүүлэх
Гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх нийтийн үйл хэрэг болгон, иргэд, олон нийтийн гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоог хангах
Гамшгаас хамгаалах мэргэжлийн удирдлага зохицуулалтыг сайжруулж, хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох чадавхыг бэхжүүлэх
Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, улсын хяналтыг хэрэгжүүлэх замаар галын аюулгүй байдлыг хангах, гал түймэртэй тэмцэх тогтолцоог бэхжүүлж, хүч хэрэгслийн бэлэн байдлыг сайжруулах
Улсын нөөцийг удирдлага, зохицуулалтаар хангах, хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтыг сайжруулж, гамшгийн дараах үйл ажиллагааг эрчимжүүлэх
Төсөв санхүү, хангалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх
Гамшгаас хамгаалах хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитыг зохион байгуулж гамшгаас хамгаалах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх