“ШИНЭТГЭЛЭЭР ТҮҮЧЭЭЛСЭН САЛБАР ЗӨВЛӨЛ” АЯН ӨРНӨЖ БАЙНА
Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн манлайллыг нэмэгдүүлж, Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг чанаржуулах, таниулах, мэдээллээр хангах, бүтээлч, үр ашигтай санал санаачилгыг дэмжих, үр дүн, туршлагыг нэвтрүүлэх зорилгоор “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяныг 2025 оны хоёрдугаар сарын нэгнээс зарласан тус аянд яам, агентлаг, аймаг, нийслэл дэх төрийн албаны 54 салбар зөвлөл хамаарч, үйл ажиллагаагаараа дээрх зорилгыг хэрэгжүүлэх юм.
Удирдамжийг баталж, салбар зөвлөл бүрд хүргүүлсэн бөгөөд дараах 3 чиглэл, агуулгаар шинэлэг шийдэл бүхий, оролцоонд тулгуурласан ажлуудыг салбар зөвлөл бүр санаачлан хийнэ.
1. Төрийн албаны хууль тогтоомжийг сурталчлан таниулах, төрийн албан хаагч, иргэдийг мэдээллээр хангах, авилгаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа,
2. Төрийн албаны салбар зөвлөл, төрийн байгууллага, албан хаагчдын сайн туршлага болон төрийн албанд ажиллахын учир утга, соёл, инновацыг таниулах, сурталчлах үйл ажиллагаа,
3. “Бид иргэдээ сонсож, шийднэ” иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа,
УДИРДАМЖ: https://www.csc.gov.mn/
ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН 2025 ОНЫ II УЛИРЛЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Төрийн албаны нөөц бүрдүүлэх зорилготой 2025 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах асуудлыг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоож, олон нийтэд мэдээлж байна.
Шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛЗОЛ БОЛОН ШАТЛАН ДЭВШҮҮЛЭХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ”-д заасны дагуу зохион байгуулна.
Нэг. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх иргэнд тавигдах болзол:
Монгол Улсын иргэн байх;
Дээд боловсролтой байх;
Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх;
Сэтгэцийн өвчин эмгэггүй байх;
Цэргийн алба хаасан байх;
Тухайн орон нутагт төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй байх;
Тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байх;
Төрийн албанд эргэж орох эрхгүйгээр хугацаа зааж халсан бол уг хугацаа дууссан байх;
Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээр нийтийн албанд ажиллах эрх хасах ял шийтгүүлсэн бол уг хугацаа дууссан байх.
Хоёр. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг:
Шалгалтад бүртгүүлэхээр гаргасан хүсэлт; (хүсэлтийг цахимаар бөглөнө.)
Төрийн албан хаагчийн анкет; (анкетыг цахимаар бөглөнө.)
Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг;
Иргэний үнэмлэх;
“4 х 6”-гийн хэмжээний цээж зураг;
Цэргийн алба хаасан тухай баримт бичиг;
Хөгжлийн бэрхшээлтэй бол энэ тухай нотолсон баримт.
Баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэн бүртгэлд хамрагдах боломжгүйг анхаарна уу.
Гурав. Шалгалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх
Бүрдүүлсэн баримт бичгийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 09:00 цагаас 05 дугаар сарын 08-ны өдрийн 09:00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан хүлээн авна.
Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь
Шалгалт өгөх хуваарийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байршуулна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй Салбар комиссоос утсаар холбогдож шалгалт өгөх хуваарь мэдэгдэнэ.
Төрийн албаны ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн шалгалтыг Салбар комисс зохион байгуулна.
Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцох иргэн “Иргэний үнэмлэх”-ээ биедээ авч ирэхийг анхаарна уу.
Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны ерөнхий шалгалтад оролцогчдод зориулсан 2024 оны “Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгавар” цахим номыг та бүхэндээ толилуулсан билээ. Шалгалт энэхүү цахим номын хүрээнд явагдана.
Цахим номтой ЭНД дарж танилцана уу.
ЗӨВЛӨМЖ: Та төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр Төрийн албаны зөвлөлийн албан ёсны “E-taz” аппликэйшн ашиглаж бэлтгэж байгаа бол одоо ашиглаж байгаа аппликэйшнээ гар утаснаасаа устгаад, шинээр суулгаарай. Сорил болон гарын авлагыг шинэчлэн байршуулсан болно.
Iphone хэрэглэдэг бол App store дээрээс татах:
https://apps.apple.com/mn/app/e-taz/id1558249004
Android утас хэрэглэдэг бол энд дарж татаж авна уу:
https://apkpure.net/e-taz/mn.lvg.taz?fbclid=IwAR2N7uYXhJdVM86Ritk1LXj7A4RlAGLrxCKp_R6-Mxdn2_oywnnpkXCwi9A
Суулгах заавартай танилцах бол линк дээр дарж үзнэ үү:
https://www.youtube.com/watch?app=desktop&v=N0M4XGkpCn4&fbclid=IwAR0Ma4IQ1pVUZf_RL75ymaF8i306-tcaSWuNl9DBRfijhtlTNgeFPE5SW_s