Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймгийн 2 суманд 1-3 мм, Говьсүмбэр аймгийн 1 суманд 0.1 мм, Дорнод аймгийн 2 суманд 5.9-8.5 мм, Сүхбаатар аймгийн 2 суманд 1-6 мм, Ховд аймгийн 4 суманд 0.1-3 мм, Хэнтий аймгийн 1 суманд 0.5 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байна.
Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +20...+25 градус, Алтайн өвөр говиор +35...+40 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсэг, Орхон, Сэлэнгэ голын сав газраар +29...+34 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. +25...+27 градус дулаан байна.
Төлөв байдал: 07-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 08-09-нд нутгийн зарим газраар, 10-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +19...+24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +23...+28 градус, өдөртөө +35...+40 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна. 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар сэрүүснэ
Гал түймэр:
Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум Баяншанд баг гал гарч гэсэн байна дуудлагыг 07:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 59 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, тогоонд асфальт шатаж байсныг ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Э-ын 6х8 метрийн хэмжээтэй мансардтай 1 давхар байшингийн дээврийн мансард хэсэгт эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Налайх дүүрэг 8 дугаар хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б-ийн 5 ханатай гэр, эд зүйлийн хамт бүрэн шатаж байсныг ажиллан унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/07/06
Шинэ мэдээТус өдөрлөгт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн оролцооны байгууллагын 500 хүүхэд, багачууд оролцож байгаа бөгөөд оролцогчид 101,105 дугаарт дуудлага өгөх, утаат орчноос гаргах, гал унтраагуул ашиглах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, бэлэн байдлын цүнхний иж бүрдлийг бүрдүүлэх, боосай картаар тоглох, аврагч, гал сөнөөгчийн багаж, техникийг таних зэрэг 6 өртөөт даалгаврыг гүйцэтгэсэн юм.
2026/07/06
Онцгой байдлын байгууллага нь НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сан, Гамшгийн эрсдэлийг бууруулах газар зэрэг НҮБ-ын төрөлжсөн агентлагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.
2026/07/06
Шинэ мэдээ“Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх нэгжид орчуулагч-захиргааны ажилтны ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.