“Чөлөөлье” санаачилгын хүрээнд 9 чиглэлийн 84 төрлийн галын аюулгүй байдлын дүгнэлтийг чөлөөллөө

A- A A+

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд Онцгой байдлын байгууллагаас худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ, ахуйн үйлчилгээ, зочлох үйлчилгээ, чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ, авто, тоглоом, соёл, урлагийн үйлчилгээ, үйлдвэрлэл гэсэн  9 чиглэлийн 84 төрлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн галын аюулгүй байдлын дүгнэлтийг чөлөөллөө.

Мөн 146 төрлийн бизнесийн үйл ажиллагаанд нэмэлт баримт бичиг шаардахгүй, хяналт шалгалт хийхгүйгээр зөвлөмжид суурилсан үйлчилгээ үзүүлэх тогтолцоог хэрэгжүүлж, 2026 оны дөрөвдүгээр сард ашиглалтад орсон Зөвшөөрлийн цахим систем -ээр дамжуулан хүсэлтийн дагуу галын аюулгүй байдлыг хангах зөвлөмжийг хүргэн ажиллаж байна.

Он гарсаар эхний  хагас жилийн байдлаар орон нутагт 2373, нийслэлд 3552 буюу нийт 5925  иргэн, хуулийн этгээдэд   галын аюулгүй байдлын дүгнэлт олгохын зэрэгцээ нийслэлийн хэмжээнд Зөвшөөрлийн цахим системээр ирүүлсэн 1057 хүсэлтийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

Төрийн үйлчилгээг эрсдэлд суурилсан, зөвлөн туслах хэлбэрт шилжүүлснээр үйлчилгээний шат дамжлага, баримт бичгийн бүрдүүлэлтийг бууруулж, иргэн, хуулийн этгээдийн цаг хугацаа, зардлыг хэмнэхийн зэрэгцээ зөвшөөрлийн цахим системийн ашиглалтыг өргөжүүлснээр үйлчилгээний ил тод, нээлттэй, хүртээмжтэй байдал сайжирч, хүний оролцоог багасган, шийдвэрлэлтийн шуурхай байдлыг 90 хувиар нэмэгдүүлээд байна.

Мөн Галын аюулгүй байдлын зөвлөмжийг урьдчилан хүргүүлснээр байгууллага, аж ахуйн нэгжүүдийн өөрийн хяналтын тогтолцоог сайжруулах, галын аюулгүй байдлын шаардлагыг сайн дурын үндсэн дээр хангах нөхцөл бүрдэж, Засгийн газрын бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, төрийн үйлчилгээний хүртээмж, чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд бодит хувь нэмрээ оруулж байна.  

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

"Үндэсний майхант цугларалт-2026” арга хэмжээнд оролцогч хүүхэд, багачууд гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ

Тус өдөрлөгт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн оролцооны байгууллагын 500 хүүхэд, багачууд оролцож байгаа бөгөөд оролцогчид 101,105 дугаарт дуудлага өгөх, утаат орчноос гаргах, гал унтраагуул ашиглах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, бэлэн байдлын цүнхний иж бүрдлийг бүрдүүлэх, боосай картаар тоглох, аврагч, гал сөнөөгчийн багаж, техникийг таних зэрэг 6 өртөөт даалгаврыг гүйцэтгэсэн юм.

Хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо

Онцгой байдлын байгууллага нь НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сан, Гамшгийн эрсдэлийг бууруулах газар зэрэг НҮБ-ын төрөлжсөн агентлагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Төсөл хэрэгжүүлэх нэгжид ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

“Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх нэгжид орчуулагч-захиргааны ажилтны ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.