Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ

A- A A+

Монгол Улсын Засгийн газар,БНФУ-ын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж байгаа “Гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх II шатны төсөл”-өөр IV ээлжээр нийлүүлэгдсэн гал түймэр унтраах 32 болон 42 метр урттай автомеханик шатны 4 ширхэг автомашин, үйлдвэрийн барилга байгууламжийн гал түймрийг унтраах буюу хөөсөөр гал түймэр унтраах 2 ширхэг автомашиныг  орон нутагт хуваарилан олголоо. 

Дээрх тусгай зориулалтын автомашинуудыг Орхон, Хөвсгөл, Завхан, Увс, Дорнод, Дорноговь аймгуудын Онцгой байдлын газруудад хуваарилсан бөгөөд өнөөдрөөс эхлэн ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах ариун үйлсэд үүрэг гүйцэтгэж эхэллээ.

 Ингэснээр аймаг, орон нутгийн хэмжээнд өндөр барилга, байгууламжид гарсан гал түймэр болон үйлдвэрийн барилга байгууламж, газрын тосны бүтээгдэхүүнд гарсан гал түймрийг унтраах бэлтгэл, бэлэн байдал хангагдаж байна. 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо