Цагааннуур сум дахь эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагааг эхлүүллээ

A- A A+

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах салбарын барилгыг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.
Тус салбарын нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон аймаг, сумын удирдлагууд, холбогдох албаны төлөөлөгчид оролцсон юм.

Эрэн хайх, аврах салбарын барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан бөгөөд орчин үеийн стандартад нийцсэн төмөр бетон карказ, төмөр металл фасадтай, 400 гаруй ам.метр талбайтай, том оврын аврах болон тусгай зориулалтын автомашины зогсоолтойгоор барьж ашиглалтад оруулсан байна. 

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум нь Түшиг, Сүхбаатар, Зүүнбүрэн, Хушаат сумд болон Булган аймгийн Сэлэнгэ сумтай хиллэдэг, байгалийн онцлог, газарзүйн байршлын хувьд ойн түймэр, зуд, усны осол зэрэг гамшиг, аюулт үзэгдэл, ослын эрсдэл өндөртэй бүс нутагт оршдог онцлогтой. 
Тэгвэл Эрэн хайх, аврах салбар байгууллагдсанаар тус сумын болон хөрш зэргэлдээ Түшиг, Зүүнбүрэн сумдын 10 мянга гаруй иргэнд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэж байна.
Мөн алба хаагчдын ажиллах орчин, техник хэрэгслийн хадгалалт, бэлэн байдлыг сайжруулж, хил орчмын бүсэд тохиолддог гамшгийн үед үзүүлэх хариу арга хэмжээний чадавхыг бодитоор нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

 

 

 

 

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Алба хаагчид 9 иргэний амь насыг хамгаалж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Нийт дуудлагын 54 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь газар хөдлөлт, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Урьдчилан сэргийлэх нэгдсэн зөвлөгөө, мэдээллийг https://belenbai.mn/ сайтаас хүлээн аваарай

Болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн зөвлөгөө мэдээллийг https://belenbai.mn/ сайтаар дамжуулан олон нийтэд хүргэж байна.