Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд Эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагаа эхэлж өнөөдөр барилгын нээлтээ хийлээ.
Дэлгэрэнгүй
Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй
2026/08/11
Шинэ мэдээСудалгаанд хамрагдсан 5000 гаруй зэрлэг амьтны тоо 1970-2020 онд дунджаар 73 хувиар буурсан байна.
2026/08/11
Шинэ мэдээКолумб улсад даваа гаргийн өглөө 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн голомт нь Чоко мужийн Сан-Хосе-дель-Пальмар хотын орчимд байв. Колумбын нутгийн ихэнх нутаг дэвсгэр болон хөрш улсуудад, тэдгээрийн дотор Панамд чичирхийлэл мэдрэгджээ.
2026/08/10
Шинэ мэдээЭнэхүү хар шуурга Японы өмнөд нутгийн Окинава мужийг дайрах үед зургаан хүн гэмтэж, 50 мянга гаруй барилга байгууламжийн цахилгаан тасарсан байна.
2026/08/07
Гадаад мэдээБУДАПЕШТ, 2026 оны наймдугаар сарын 6 /Reuters/. Австри улсад лхагва гарагт агаарын хэм түүхэн дээд хэмжээнд хүрч халжээ. Түүнчлэн аагим халуун, ган гачгийн улмаас төв болон өмнөд Европт ихээхэн хүндрэл үүсэж, Унгар улсад эрчим хүчний хэрэглээг хязгаарлажээ. Дэлхийд хамгийн эрчимтэй дулаарч буй Европ тивд энэ зун түүхэнд үзэгдээгүйгээр халж, Франц, Испани улсууд түймрийн гамшигт өртөөд байна. Аагим халуун агаарын урсгал зүүн зүгт шилжиж, Италийн зарим нутагт Цельсийн +40 хэм хүрсэн тул томоохон хотуудад улаан түвшний сэрэмжлүүлэг зарлажээ. Албани улсын онцгой байдлын албаныхан Маллакастер мужийн өмнөд хэсэгт дэгдсэн ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Хэт халуунаас болж Ватиканы Пап лам Лео долоо хоног тутмын айлтгалаа Ариун Петрийн талбайд бус харин дотор танхимд хийхээс аргагүйд хүрчээ. Ромд ирсэн жуулчид энэ шийдвэрийг "бүгчим халуунаас түр боловч зугтах боломж" хэмээн талархан хүлээн авчээ. Словактай залгаа хилийн орчимд орших Австрийн Бад Дойч-Альтенбург хотод агаарын хэм +41.2 °C хүрснийг тус улсын үндэсний цаг уурын алба бүртгэжээ. Түүнчлнэ мягмар гарагт Вена хотын орчимд +41.0 °C хүрч халсан байна.
2026/07/31
Шинэ мэдээСануулан дурдахад, 28-ны өдөр Японы баруун өмнөд нутгийн Кумамото мужид 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Үүний дараа афтершок буюу газар хөдлөлтийн дараах чичирхийлэл 100 гаруй удаа болсон бөгөөд дахин газар хөдлөхөөс болгоомжилсон хүмүүс автомашиндаа хоножээ.
2026/07/29
Шинэ мэдээКюшю арлын төв хэсэгт орших Күмамото мужид газар хөдлөлтийн хүч Японы газар хөдлөлтийн эрчим хэмжих шаталбараар хамгийн дээд түвшин болох 7 магнитудад хүрсэн бөгөөд Үки хот, Хикава тосгонд хамгийн хүчтэй мэдрэгдсэн байна.
2026/07/27
Шинэ мэдээФранцын Үндэсний гал сөнөөгчдийн холбооноос (FNSPF) мэдээлснээр, ой мод асар их шатсаны улмаас үүсдэг "пирокумулонимбус" хэмээх аянгын үүл бий болж байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Ийм үүл нь хүчтэй салхи үүсгэж, дахин түймэр дэгдээх аянга цахилгааныг асар ихээр цахидаг байна.
2026/07/23
Шинэ мэдээӨмнөд Европыг хамарсан хэт халууны улмаас Испани, Франц улсуудад ойн түймэр дэгдэж, Японд хэт халалт үргэлжилж байна