Колумбид газар хөдөлсний улмаас 111 хүн амиа алджээ

A- A A+

БУЭНОС-АЙРЕС, 2026 оны наймдугаар сарын 11 /РИА Новости/. Колумб улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 111 хүн амиа алдаж, 87 хүн гэмтэж бэртсэн тухай тус улсын ерөнхийлөгч Абелардо де ла Эсприэлья телевизийн TN сувгаар үг хэлэхдээ мэдэгдлээ.

Байгалийн гамшгийн улмаас 1575 орон сууцны барилгад эвдрэл учирснаас 37 нь бүрэн эвдэрч нурсан байна. Мөн эрүүл мэндийн 18 төв, боловсролын 52 байгууллага, 18 зам гүүр, 7 нисэх онгоцны буудлын барилгад эвдрэл үүсчээ. Перейра, Манисалес хотуудад ихээхэн эвдрэл сүйдэл учирсан байна.

Колумб улсад даваа гарагийн өглөө 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн голомт нь Чоко мужийн Сан-Хосе-дель-Пальмар хотын орчимд байв. Колумбын нутгийн ихэнх нутаг дэвсгэр болон хөрш улсуудад, тэдгээрийн дотор Панамд чичирхийлэл мэдрэгджээ.

Засгийн газар үндэсний хэмжээнд гамшгийн онц байдал зарласан байна. 

Эх сурвалж: Монцамэ 

 
Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Зудын эрсдэлийн мэдээлэлд үндэслэн урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, эрт хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ

Хэлэлцүүлэгт УОК, ОБЕГ, Аж, үйлдвэр эрдэс баялагийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Үндэсний хүмүүнлэгийн багийн гишүүн байгууллагууд болох НҮБ-ын төрөлжсөн байгууллага, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон улсын төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Алба хаагчид 4094 хүний амь нас  их наяд 123.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

Улсын хэмжээнд он гарсаар есөн сарын байдлаар (2026.01.01-09.30) байдлаар 3872 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.