БЭЭЖИН, 2026 оны наймдугаар сарын 10 /Reuters/. Хятадын нутгийг дайран өнгөрч буй хамгийн хүчтэй халуун орны Долфин хар салхи ням гарагт тус улсын зүүн эрэгт хүрч, ширүүн бороо, хүчтэй салхи дэгдсэн тул үер болон хөрсний гулгалт болж магадгүйг анхааруулжээ.
Энэхүү хар шуурга Японы өмнөд нутгийн Окинава мужийг дайрах үед зургаан хүн гэмтэж, 50 мянга гаруй барилга байгууламжийн цахилгаан тасарсан байна.
Дофлин хар салхи ням гарагийн 17:30 цагийн орчимд зүүн Жөжян мужийн Юхуань хотод хүрсэн тухай Хятадын цаг уурын алба мэдээлжээ. Шуурга хуурай газарт хүрэх үед түүний гол хэсэгт 42 м/с (151 км/ц) хүртэл хурдтай салхилж байсан нь Саффир-Симпсоны шатлалаар I ангилалд орох хүчтэй салхи гэсэн үг юм.
Иймээс эргээс хол ажилладаг хүмүүсийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, хөлөг онгоцнуудыг боомт руу буцааж, усан сан, уулын горхи, нуралт үүсэх эрсдэлтэй газрууд, барилгын талбай болон аялал жуулчлалын газруудад хяналт шалгалтыг эрчимжүүлжээ.
Эх сурвалж:Монцамэ
2026/08/10
Шинэ мэдээОйн түймэртэй тэмцэх чиглэлээр Турк улстай туршлага солилцоно
2026/08/10
Шинэ мэдээСургалтад хамрагдах хүсэлтэй иргэнийг 2026 оны 11 дүгээр сарын 11-ээс 11 дүгээр сарын 20-ныг хүртэл хугацаанд Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн 206 тоот өрөөнд бүртгэнэ.
2026/08/10
Шинэ мэдээДАШТ-ний мөнгөн медалийн эзэд болсон баг тамирчдыг хүлээн авч, талархал илэрхийлэв