Японы баруун өмнөд нутагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

A- A A+

ТОКИО, 2026 оны долоодугаар сарын 28 /Kyodo/. Японы баруун өмнөд нутагт мягмар гарагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа Ариакэ булан болон Күмамото мужийн Яцүширо хотод цунамийн түгшүүр зарлажээ. Урьдчилсан мэдээллээр хэд, хэдэн хүн бэртэж гэмтсэн байх магадлалтай байна. Японы Цаг уурын агентлагаас мэдээлснээр, орон нутгийн цагаар 16:27 цагт Күмамото мужид газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн голомт нь 10 орчим км-ийн гүнд байжээ. Кюшю арлын төв хэсэгт орших Күмамото мужид газар хөдлөлтийн хүч Японы газар хөдлөлтийн эрчим хэмжих шаталбараар хамгийн дээд түвшин болох 7 магнитудад хүрсэн бөгөөд Үки хот, Хикава тосгонд хамгийн хүчтэй мэдрэгдсэн байна. Харин ойр орчмын бүсүүдэд 6-гаас дээш магнитудын хүчтэй чичирхийлэл бүртгэгдсэн байна. 

Орон нутгийн гал түймэртэй тэмцэх алба болон цахилгаан түгээх компанийн мэдээлснээр, газар хөдлөлтийн улмаас хэд хэдэн хүн бэртэж гэмтсэн байх магадлалтай байгаа ба Күмамото мужийн 48 мянга орчим өрх цахилгаангүй болжээ.

Мөн хөрш Кагошима мужид 5-аас дээш, Фүкүока, Сага мужуудад 5-аас доош түвшний чичирхийлэл мэдрэгдсэн байна. Кюшю арлын эрчим хүчний компанийн мэдээлснээр, Кагошима муж дахь Сэндай цөмийн цахилгаан станц болон Сага муж дахь Гэнкай цөмийн цахилгаан станцад эвдрэл илрээгүй байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ахлах ахлагч Б.Хүрэлчулуу дэлхийн аваргаас алт, мөнгөн медалийг хүртлээ

Тэрээр мастерсийн цэнхэр бүсний ангиллын -74кг-ийн но-ги төрөлд алтан медаль,  Ги-тэй төрлийн -76кг-ийн ангилалд мөнгөн медалийг тус тус хүртсэн юм. 

Өнгөрөгч наймдугаар сар дэлхийн түүхэн дэх хамгийн дулаан саруудын нэг боллоо

Туйлын бүс нутгийг тооцохгүйгээр дэлхийн далайн гадаргын дундаж температур 2024 оны 3 дугаар сард бүртгэгдсэн хамгийн дулаан температуртай адил хэмжээнд хүрсэн байна

Үндэсний болон олон улсын хүмүүнлэгийн хариу арга хэмжээний уялдаа, зохицуулалтын талаар мэдлэг, туршлагаа солилцлоо

Тус сургалт нь гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламж, хариу арга хэмжээний зохицуулалтын талаарх оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний болон олон улсын оролцогчдын хамтын ажиллагаа, харилцан ажиллагааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн зохицуулалтын чиглэлээр сургалт, дадлага сургуулийг төлөвлөн зохион байгуулах чадавхыг дээшлүүлэхэд ач холбогдолтой байлаа.