Өмнөд Европыг хамарсан хэт халууны улмаас Испани, Франц улсуудад ойн түймэр дэгдэж, Японд хэт халалт үргэлжилж байна

A- A A+

Европын баруун өмнөд хэсгийг дайрсан халуун уур амьсгалын нөлөөгөөр агаарын температур эрс дээшилж Испани болон Францын онцгой байдлын албад шинээр дэгдсэн ойн түймрийн голомтыг унтраахаар цаг нартай уралдан ажиллаж байна. Ихэнх нутгаар агаарын хэм 40°C-аас давж, салхины хурд нэмэгдсэн нь түймэр унтраахад ихээхэн хүндрэл учруулж байгаа юм.

Испанийн Каталони болон Андалуси мужид түймрийн эрсдэлтэй аюултай оршин суугаа олон зуун иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Хэт халуун цаашид үргэлжлэх төлөвтэй байгаа тул Иргэний хамгаалалтын газраас эрсдэлийн түвшинг "нэн аюултай" хэмээн зарлалаа.

Харин Францын Бордо хотоос баруун тийш 2 000 га газрыг хамран хурдацтай тархаж буй ой хээрийн түймрийн улмаас тус улсын баруун өмнөд нутгаас 10 мянга гаруй хүнийг шөнийн туршид  нүүлгэн шилжүүлсэн тухай албаны хүмүүс пүрэв гарагт мэдээлжээ. 

Европт энэ онд түймэрт шатсан газрын хэмжээ сүүлийн 20 жилийн дунджаас хэдийнээ давсныг статистик мэдээлэл харуулжээ. Дэлхийн хамгийн хурдацтай дулаарч буй тус тив энэ онд бараг завсаргүй үргэлжилсэн аагим халууны гурав дахь давлагаанд өртөөд байгаа юм. Одоогоор 500 гаруй гал сөнөөгч түймрийг цурманд оруулахаар ажиллаж байна. Түймэр маш хүчтэй байгаа ч одоогоор хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй гэж орон нутгийн захиргаа мэдээлжээ. Ой хээрийн түймэр жуулчдын ихээр очдог Аркашоны булангийн бүс нутгийн ойролцоо гарсан бөгөөд нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн дийлэнх нь кемпэд байрлаж байсан жуулчид аж.

Тэгвэл Японы нийслэлд наранд цохиулсан байж болзошгүй 261 хүн эмнэлэгт хүргэгджээ. Хэт халж буй энэ үед түргэн тусламжийн дуудлагын тоо урьд хожид үзэгдээгүйгээр нэмэгдсэн байна. Аврах албаныхан ганцхан хоногийн дотор 3454 дуудлага хүлээн авсан нь 1963 онд ийм төрлийн мэдээллийг бүртгэж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

Эх сурвалж: Reuters.com 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Зудын эрсдэлийн мэдээлэлд үндэслэн урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, эрт хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ

Хэлэлцүүлэгт УОК, ОБЕГ, Аж, үйлдвэр эрдэс баялагийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Үндэсний хүмүүнлэгийн багийн гишүүн байгууллагууд болох НҮБ-ын төрөлжсөн байгууллага, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон улсын төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.