Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ

A- A A+

ТОКИО, 2026 оны долоодугаар сарын 30 /Kyodo/. Энэ долоо хоногийн эхээр Японы баруун өмнөд нутагт болсон газар хөдлөлтөд өртөн амиа алдсан хүмүүсийн тоо 28-д хүрч өсжээ.

Пүрэв гаргийн өглөөний байдлаар нүүлгэн шилжүүлэлтийн төвүүдэд 10 мянга гаруй хүн байрлаж байна.  Кумамото мужийн захиргаанаас мэдээлснээр, 23 мянга орчим айл өрхийн цахилгаан тасарч, 75 мянга орчим айл өрхийн усан хангамж доголджээ.

Сануулан дурдахад, 28-ны өдөр Японы баруун өмнөд нутгийн Кумамото мужид 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Үүний дараа афтершок буюу газар хөдлөлтийн дараах чичирхийлэл 100 гаруй удаа болсон бөгөөд дахин газар хөдлөхөөс болгоомжилсон хүмүүс автомашиндаа хоножээ.

Ойрын өдрүүдэд тус мужид +39 хэм хүртэл халах төлөвтэй байгаа нь эрэн хайх, аврах ажиллагаанд хүндрэл учруулж болзошгүй байна. Үүнтэй холбогдуулан наранд цохиулахаас сэргийлэхийн тулд зохих заавруудыг дагаж мөрдөхийг аврагчид болон иргэдэд мужийн захиргаа уриаллаа.    

Номхон далай дахь “галт цагираг” дээр орших Япон улс бол газар хөдлөлтөд  хамгийн ихээр өртдөг орнуудын нэг юм. Энд таван минут тутамд наад зах нь нэг удаа газар хөдлөлт болдог бөгөөд дэлхий дээр болж буй 6 ба түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлтүүдийн 20 орчим хувь нь Японд болдог байна.

Эх сурвалж:Монцамэ агентлаг 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байгааг онцлов

Уулзалтын эхэнд хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийн 2030 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тус стратеги нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичигт суурилсан бөгөөд Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030, Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр, мөн Хотжилтын шинэ хөтөлбөр зэрэг хөгжлийн баримт бичигтэй нягт уялдаж байгааг онцолсон юм.

Хамтын ажиллагаа болоод цаашид хамтран ажиллах үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрт” санаачилгыг Монгол Улсын Засгийн газар дэмжин, төрийн бодлогодоо уялдуулан хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллаж байгааг хошууч генерал Г.Ариунбуян танилцууллаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ