Гадаад мэдээ

Монгол Улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйnorth_east
Испани улс түймрийн гамшгийг даван туулахад Европын түнш орнуудаас тусламж хүслээ

Хэт халуун, хуурай цаг агаарын улмаас Испани улсын хэмжээнд асаж буй ой, хээрийн түймрийг тогтоон барьж, унтраахад Европын түнш улс орнуудаас тусламж хүссэн мэдэгдлийг Испанийн Дотоод хэргийн сайд Фернандо Гранде-Марласка лхагва гарагт хийжээ.

Ази тивд дэлхийн дунджаас хоёр дахин хурдан дулаарч байна

Ази тивд дэлхийн дунджаас хоёр дахин хурдан дулаарч байгаа  бөгөөд өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэт халуун, ган гачиг, үерийн улмаас бүс нутгийн хэмжээнд нийт хоёр их наяд ам.долларын хохирол учирсан байна.

Хонконгт цаг агаарын аюулын хамгийн дээд түвшний сэрэмжлүүлэг гаргажээ

“Хүчтэй аадар борооны улмаас зам үерлэж, замын түгжрэл үүсэж болзошгүй. Иргэдийг аюулгүй газар хоргодохыг зөвлөж байна” гэж Хонконгийн Цаг уурын ажиглалтын төвийн цахим хуудсанд мэдээлсэн байна.

БНХАУ-д ажиллаж, амьдарч байгаа болон тус улс руу зорчих иргэдийн анхааралд

БНХАУ-ын Бээжин хотын Цаг уурын газраас өнөөдөр /2025.08.04/ орой 18:00 цагаас маргааш буюу 05-ны үүрийн 05:00 цагийн хооронд хамгийн хүчтэй хур тунадас бууж болзошгүй байгааг мэдээллээ.

Бээжинд орсон аадар борооны улмаас 44 хүн амиа алдаж, 9 хүн сураггүй болжээ

Бээжинд нүүрлэсэн үерт 300 мянга гаруй оршин суугч нэрвэгдэж, 24 мянга орчим байшин барилга эвдэрч сүйджээ. Хүчтэй аадар бороо хойд хэсгийн уулархаг нутгаар орсны улмаас 40 суурин газар, 312 тосгоны дэд бүтэц сүйдсэн бөгөөд долоодугаар сарын 23-29-ний хооронд Хятадын нийслэлд хүчтэй аадар бороо орж, Миюнь, Хуайроү, Янчин, Пингу зэрэг дүүргийн уулархаг нутагт хамгийн их хур тунадас унасан байна. 

Цунамийн аюулын түгшүүрийг Японы зүүн эргийн дагуу болон АНУ-ын Аляска, Калифорни, Орегон муж улсуудад зарлажээ

Камчаткийн орчимд өнөө өглөө1952 оноос хойших хамгийн хүчтэй буюу 8.7 магнитудын газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 7.5 хүртэлх магнитудын хүчтэй чичирхийллүүд нэг сарын турш үргэлжлэх төлөвтэй байгааг судлаачид мэдээлжээ.

Аадар борооны улмаас 30 хүн амь насаа алдаж, 80 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Хотын хойд захад орших Миюнь, Хуайжөү, баруун өмнөд хэсгийн Фаншань дүүргүүдэд хамгийн олон хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Бээжинд үргэлжлэн орсон аадар борооны улмаас 30 хүн амиа алдсан гэж Хятадын төв телевиз өмнө нь мэдээлсэн байна. Миюнь дүүрэгт 28 хүн, Яньцин дүүрэгт 2 хүн амиа алджээ.

Үерийн гамшигт 2.7 сая орчим хүн нэрвэгдэж, 147 мянга гаруй нь нүүлгэн шилжүүлэх төвүүдэд байрлаж байна

Филиппин улсын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт үргэлжлэн орсон аадар борооны улмаас Метро Манилагийн зарим хэсэг болон Лузон хотын хойд болон төв хэсгийн бусад бүс нутгийн оршин суугчдад үер, хөрсний гулгалт үүсэх эрсдэл нэмэгдэж байгааг анхаарууллаа.