Испани улс түймрийн гамшгийг даван туулахад Европын түнш орнуудаас тусламж хүслээ

A- A A+

Хэт халуун, хуурай цаг агаарын улмаас Испани улсын хэмжээнд асаж байгаа ой, хээрийн түймрийг тогтоон барьж, унтраахад Европын түнш улс орнуудаас тусламж хүссэн мэдэгдлийг Испанийн Дотоод хэргийн сайд Фернандо Гранде-Марласка лхагва гарагт хийжээ. Тодруулбал, Испани улсад ой, хээрийн түймрийг унтраахад “Canadair” загварын 2 нисэх онгоц шаардлагатай байгааг тодотгосон байна.

Мөн тэрээр гамшгийн нөхцөл байдал цаашдаа энэ хэвээрээ үргэлжилбэл Испани улсад хөрш орнуудаас мэргэжлийн гал сөнөөгчдийн дэмжлэг, туслалцаа хүсэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Испанид түймэр унтраахад сайн дураараа оролцсон нэг хүн түлэгдэж амиа алдаад байгаа бол мөн түлэгдэлтийн янз бүрийн зэрэгтэй нэлээд хэдэн хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.  

Тус улсын төрийн өмчит AEMET цаг уурын агентлагийн мэдээлснээр Испани улсын бараг бүх нутаг дэвсгэр ой, хээрийн түймэр дэгдэх өндөр эрсдэлд ороод байгаа ажээ. Энд агаарын хэм Цельсийн +40 градусыг даваад буй. Хэт халалт 10 гаруй хоног үргэлжилж байгаа. Мягмар гарагт агаарын хэм +45 градус хүрч халсан байна. AEMET агентлаг хэт халалт ирэх даваа гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа талаар мэдээлжээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа

Хурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа

Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ

Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ

Улсын нөөцийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гамшгийн үед шуурхай ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ