Филиппин улсын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт үргэлжлэн орсон аадар борооны улмаас Метро Манилагийн зарим хэсэг болон Лузон хотын хойд болон төв хэсгийн бусад бүс нутгийн оршин суугчдад үер, хөрсний гулгалт үүсэх эрсдэл нэмэгдэж байгааг анхаарууллаа.
Үерийн улмаас Метро манила хотын 1710 хэсгээс 412 нь, Төв болон Хойд Лузоны 9858 хэсгээс 200 гаруй хэсэг үерт өртөөд байна.
.jpg)
Нийгмийн хамгаалал, хөгжлийн газар (DSWD)-аас хүчтэй үер болж байгаа Манила Метро, Төв Лузон, Калабарзон хот болон улсын хэмжээнд нийт гурван сая орчим өрхөд хүнсний багц өгч, мөн урьдчилан бэлтгэж байгаа аж..jpg)
Орон нутгийн засаг захиргааны нэгжүүдтэй (LGUs) урьдчилан сэргийлэх нүүлгэн шилжүүлэлтийг хэрэгжүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилласаар байна. Иргэний хамгаалалтын албаны мэдээллээр тус улсад 2.7 сая орчим хүн үерийн гамшигт нэрвэгдээд байгаагийн 147 мянга гаруй нь нүүлгэн шилжүүлэх төвүүдэд байрлаж байна.
.jpg)
Эрх баригчид өмнө нь 12 хүн нас барж, есөн хүн сураггүй алга болсон гэж мэдээлсэн ч Гамшгийн эрсдэлийг бууруулах, удирдлагын үндэсний зөвлөл (NDRRMC)-өөс хоёр хүн нас барсныг баталгаажуулж, бусад 10 хүнийг эрэн хайж байгаа аж.
Үерийн улмаас барилга байгууламж зэрэг дэд бүтцэд учирсан хохирол 3.8 тэрбум фунт стерлинг болсон бол эрх баригчид хөдөө аж ахуйн салбарт 366 сая фунт стерлингийн хохирол учирсан гэж мэдэгдээд байна.
2025/07/24
Шинэ мэдээЭрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн гадаад ангилал, баталгаажуулалтад хамрагдахын тулд үндэсний хэмжээний зохицуулалт, байгууллалтын бүтэц, сургалт, дадлага, логистик, стандарт ажиллагааны журам болон өөрийн үнэлгээний үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай юм.
2025/07/24
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр, НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн глобал удирдагч, олон улсын зөвлөх, ноён Винстон Чаныг хүлээн авч уулзлаа.
2025/07/24
Шинэ мэдээТус хуралд Азийн улс орнуудын эрдэмтэн, судлаач, бодлого боловсруулагчид болон олон улсын байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцож, гамшгийн эрсдэлийг бууруулах, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог боловсронгуй болгох, шинжлэх ухаан, технологид суурилсан хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцэж байна.