Хонконгт цаг агаарын аюулын хамгийн дээд түвшний сэрэмжлүүлэг гаргажээ

A- A A+

Хүчтэй аадар бороо орж байгаатай холбогдуулан Хонконгийн Цаг уурын товчоо цаг агаарын аюулын хамгийн өндөр буюу “хар” түвшний сэрэмжлүүлэг гаргажээ. Азийн санхүүгийн нийслэлд эмнэлэг, сургууль, шүүх, бүртгэлийн газрууд үйл ажиллагааг түр зогсоогоод байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятадын өмнөд хэсэгт нүүрлэсэн үерийн улмаас Гуандун мужид таван хүн амиа алдаж, 1300 гаруй аврагчийг хамарсан өргөн цар хүрээтэй эрэн хайх ажиллагааг явуулсан юм. 

“Хүчтэй аадар борооны улмаас зам үерлэж, замын түгжрэл үүсэж болзошгүй. Иргэдийг аюулгүй газар хоргодохыг зөвлөж байна” гэж Хонконгийн Цаг уурын ажиглалтын төвийн цахим хуудсанд мэдээлсэн байна.

Хонконг болон ойролцоох Гуанжоу хотод цагт 60-90 мм хур тунадас унаж байна гэж Хятадын Цаг уурын албанаас мэдээлжээ. Хонконгт жилд дунджаар 2220 мм хур тунадас унадаг бөгөөд үүний талаас илүү хувь нь зургаадугаар сараас наймдугаар сарын хооронд ордог аж. 

Хонконгийн “Диснейленд” парк нээлттэй ч хязгаарлагдмал хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байгааг мэдээлжээ. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ахлах ахлагч Б.Хүрэлчулуу дэлхийн аваргаас алт, мөнгөн медалийг хүртлээ

Тэрээр мастерсийн цэнхэр бүсний ангиллын -74кг-ийн но-ги төрөлд алтан медаль,  Ги-тэй төрлийн -76кг-ийн ангилалд мөнгөн медалийг тус тус хүртсэн юм. 

Өнгөрөгч наймдугаар сар дэлхийн түүхэн дэх хамгийн дулаан саруудын нэг боллоо

Туйлын бүс нутгийг тооцохгүйгээр дэлхийн далайн гадаргын дундаж температур 2024 оны 3 дугаар сард бүртгэгдсэн хамгийн дулаан температуртай адил хэмжээнд хүрсэн байна

Алба хаагчид 3963 хүний амь нас, нэг их наяд 54.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

Улсын хэмжээнд он гарсаар эхний найман сарын байдлаар (2026.01.01-08.31) байдлаар 3545 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.