Цунамийн аюулын түгшүүрийг Японы зүүн эргийн дагуу болон АНУ-ын Аляска, Калифорни, Орегон муж улсуудад зарлажээ

A- A A+

Парамушир арлын Умард Курил хотын эргийн бүсэд (Курилийн арлууд, Сахалин муж) цунамийн гурван давлагаа орж иржээ. Сүүлчийн давлагаа хүчтэй байсан бөгөөд боомтод бэхлээтэй байсан усан онгоцуудыг далайн хоолой руу түрж оруулсан гэж хотын захирагч Александр Овсянников мэдээлсэн байна. 

"Цунамийн эхний давлагаа эрэг рүү 200 орчим метрт орж ирсний дараа дахин хоёр давлагаа ирсэн, хоёр дахь нь сул байсан бол гурав дахь нь илүү хүчтэй байсан аж. Сүүлчийн давлагаа усан онгоцуудыг хоолой руу түрж гаргаж, боомтын дэд бүтэц эвдэрсэн" гэж тэрбээр мэдээлжээ. 

Оросын Онцгой байдлын яамнаас мэдээлснээр, Умард Курил хотын боомт, мөн "Алаид" загасны үйлдвэр усанд автжээ. Хотын оршин суугчдыг цунамийн аюул бүрэн арилтал өндөр газар руу нүүлгэн шилжүүлсэн байна. 

Камчаткийн орчимд өнөө өглөө1952 оноос хойших хамгийн хүчтэй буюу 8.7 магнитудын газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 7.5 хүртэлх магнитудын хүчтэй чичирхийллүүд нэг сарын турш үргэлжлэх төлөвтэй байгааг судлаачид мэдээлжээ. Цунамийн аюулын түгшүүрийг Японы зүүн эргийн дагуу, мөн АНУ-ын Аляска, Калифорни, Орегон муж улсуудад зарласан байна. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ

Тус асуудлыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, халдварын тархалтыг хязгаарлах, голомтыг устгах арга хэмжээний хүрээнд зайлшгүй устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлүүлсэн юм. 

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Гамшгийн үеийн хариу арга хэмжээ, яаралтай тусламжийн чадавхыг бэхжүүлж байна

Өнгөрсөн 2025 онд энэхүү хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 30 алба хаагч амжилттай хамрагдсан. Мөн БНСУ-ын талаас гал түймэр унтраах, усны осол болон хот суурин газрын эрэн хайх, аврах ажиллагаанд ашиглах хувцас хэрэглэл, багаж, тоног төхөөрөмж хандивласан нь алба хаагчдын үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, аюулгүй ажиллагааны чадавхыг дээшлүүлэхэд тодорхой хувь нэмэр болсон билээ.