Ази тивд дэлхийн дунджаас хоёр дахин хурдан дулаарч байна

A- A A+

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн байгалийн гамшиг Азийн орнуудад нүүрлэж, их хэмжээний хохирол учруулж байна. Тухайлбал, Япон, Өмнөд Солонгост олон жилийн дунджаас давж халж байгаа бол Хятад, Энэтхэг, Пакистанд аадар бороо, үерийн гамшиг нүүрлэв. Дэлхийн Цаг уурын байгууллагын мэдээлснээр, Ази тивд дэлхийн дунджаас хоёр дахин хурдан дулаарч байгаа  бөгөөд өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэт халуун, ган гачиг, үерийн улмаас бүс нутгийн хэмжээнд нийт хоёр их наяд ам.долларын хохирол учирсан байна.

Японы Гүнма мужийн Исэсаки хотод өнгөрсөн мягмар гарагт 41.8°C хүрч халсан нь тус улсын түүхэн дэх хамгийн халуун өдөр болов. Мөн энэ оны  зургаа, долоодугаар сард олон жилийн дунджаас илүү халжээ. Хэт халууны улмаас тус улсад одоогоор 56 хүн нас барсан бөгөөд төмөр замын эд анги хазайн гажиж, осол гарах  эрсдэл үүссэн тул галт тэрэгний зарим чиглэлийг түр хугацаанд зогсоох арга хэмжээ авсан байна. Өмнөд Солонгост ч энэ жилийн халууны улирал удаан үргэлжилж, 22 өдөр дараалан шөнөөр 25°C-аас давж халав. Вьетнамын нийслэл Ханой ч наймдугаар сарын эхээр агаарын хэм 40°C давсан анхны тохиолдол бүртгэгдлээ. 

Үүний зэрэгцээ Азийн цөөнгүй оронд үер болж байна. Тухайлбал, Хятадын өмнөд болон хойд мужуудад хүчтэй аадар бороо орж, олон хүн амиа алджээ. Өнгөрсөн сард Бээжинд болсон үерийн ахмадын асрамжийн газарт л гэхэд 31 хүн нас барсан юм. Үерийн улмаас гол, нуурын усны түвшин ихсэж, шумуулаар дамжин халддаг чикагүнья вирусийн  халдвар ч эрс нэмэгдээд буй. Мөн Энэтхэгийн Уттаракханд мужид гэнэт аадар бороо орж, шар усны үер буусны улмаас 100 гаруй хүн сураггүй болжээ. Зэргэлдээ Пакистанд ч аадар бороо, үерийн улмаас сүүлийн хоёр сарын хугацаанд 300 орчим хүн, тэр дундаа 100 гаруй хүүхэд амь эрсэдсэн юм.  
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн эдгээр гамшгийн улмаас хүний амь эрсдэхээс гадна эдийн засаг, байгаль орчинд ноцтой хохирол учруулсаар байна.

Эх сурвалж: BBC https://www.bbc.com/news/articles/c9qyw1r502go

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Гамшгийн үеийн хариу арга хэмжээ, яаралтай тусламжийн чадавхыг бэхжүүлж байна

Өнгөрсөн 2025 онд энэхүү хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 30 алба хаагч амжилттай хамрагдсан. Мөн БНСУ-ын талаас гал түймэр унтраах, усны осол болон хот суурин газрын эрэн хайх, аврах ажиллагаанд ашиглах хувцас хэрэглэл, багаж, тоног төхөөрөмж хандивласан нь алба хаагчдын үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, аюулгүй ажиллагааны чадавхыг дээшлүүлэхэд тодорхой хувь нэмэр болсон билээ.

Ахлах ахлагч Б.Ёндонсүрэн:Бид гэдэг үг бидний амжилтын тулгуур багана

2024 оноос аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэгт аврагч-нохой хөтлөгчөөр томилогдон ажиллаж байна.