Ө.Батзул Красноярскоос хүрэл медаль хүртлээ

0

ОХУ-ын  Красноярск хотод зохион байгуулагдсан чөлөөт бөхийн нэрт дасгалжуулагч Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит олон улсын тэмцээний эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд  ОБЕГ-ын харьяа  “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин, ОУХМ Ө.Батзул хүрэл медаль хүртлээ.

  Тэрбээр шигшээд нутаг нэгт Б.Намхайг 7:0-ээр, шөвгийн наймд Хойд Осетийн Георгий Гогаевыг 14:8-аар тус тус ялж, хүрэл медалийн төлөөх барилдаанд Дагестаны Асадулла Ибрагимовыг 7:2-оор ялсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.