ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Инновац, технологи дамжуулалтын төвтэй хамтран “Нисэгчгүй нисэх төхөөрөмжийн нисэгч” бэлтгэх сургалтыг дөрөвдүгээр сарын 15-26-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад Үндэсний аврах бригадын 9 алба хаагч хамрагдан хөтөлбөрийн дагуу онолын мэдлэг олгох, сургалтын симуляторын программыг хослуулан дадлагажих, ҮБХИС-ийн хээрийн сургалтын төвд DJI Phantom-4, Mavic Pro загварын дронуудыг ашиглан бодит дадлагыг хийж гүйцэтгэсэн юм.

Тус сургалтын төгсөлтийн арга хэмжээнд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал доктор, дэд профессор, хурандаа Д.Содномцог оролцон, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Гэрчилгээ”-г гардуулан өглөө.

2024/04/26
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/04/26
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо