Н. Ану
Сүүлийн үед онцгой байдлын алба хаагчидтай холбоотой харамсалтай хэрэг ойр ойрхон гарах болсон. Тодруулбал,өнгөрсөн 12 дугаар сард Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах орон сууцанд гал гарч нэг алба хаагч, нэгдүгээр сарын 23-нд “Дүнжингарав” орчимд болсон ослын үеэр онцгой байдлын гурван алба хаагч амиа алдсан бол өнгөрсөн даваа гарагт Баянхошуунд байрлах “Миний сүлжээ” дэлгүүрийн агуулахад гал гарч, бас нэгэн алба хаагч амиа алдаад байгаа юм.
Үүнтэй холбогдуулан иргэдийн зүгээс онцгой байдлын алба хаагчдын хувцас, хэрэглэл, хангамж хүрэлцээ муу хэмээн шүүмжлэл дагуулж эхлээд байна. Мөн галын голомт руу орох үед гал сөнөөгчдийн хэрэглэдэг “хүчилтөрөгчийн аппарат” үнэтэй, эвдэрвэл өөрсдөө төлдөг учраас зүүдэггүй” гэх ноцтой мэдээлэл гараад байгаа юм. Тиймээс бид онцгой байдлын алба хаагчид аюулгүй байдлаа хэрхэн, яаж хангаж ажилладаг, хувцас хэрэглэлийн хувьд хангамж хэр байдаг талаарх мэдээллийг тодруулахаар Сүхбаатар дүүргийн онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах 74-р ангийг зорилоо.
-ХҮЧИЛТӨРӨГЧИЙН АППАРАТ БОЛ “ГАЛ СӨНӨӨГЧДИЙН АМИА АВРАХ ГОЛ ХЭРЭГСЭЛ” ТУЛ ӨДӨР БҮР БҮРЭН БҮТЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, ГЭНЭТИЙН ДУУДЛАГАД БЭЛДДЭГ-
Гал түймэр унтраах, аврах 74-р анги нь зуслангийн ногоон бүс болох Гоодой, Шарга морьт, Баянбулаг, Санзай, Их, Бага баян, Шадивлан, Зуун мод, Майхан толгой, Гүнт, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнтийн зуслан зэрэг Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн гурван хороо Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрийн 22 мянган айл өрхийн 55 мянган иргэнд төрийн үйлчилгээг цаг алдалгүй, шуурхай хүргэх ач холбогдолтой ажилладаг.
Тус ангийн дарга Б.Гантөмөр “Ойрын өдрүүдэд зуслангийн бүсд шар усны үерийн аюул их байгаа. Иргэдийн хувьд анхааруулга мэдээлэл хүргэсээр байтал өөрсдийн буруутай үйл ажиллагааны улмаас гал түймэр тавих тохиолдол гарч байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа “хүчилтөрөгчийн аппарат үнэтэй, өөрсдөөр нь төлүүлдэг учир галын голомт руу орохдоо зүүдэггүй” гэх мэдээллийн хувьд тийм зүйл байх боломжгүй. Тухайн хүчилтөрөгчийн аппарат эвдэрч гэмтсэн тохиолдолд амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчинаар боломжтой бол засуулдаг.
Хэрвээ засагдахааргүй эвдэрсэн бол байгууллагын няравтаа мэдэгдэж “акт”-лах, цаашлаад шинэ хангамж авчруулах арга хэмжээ авдаг. Тус хүчилтөрөгчийн аппарат нь Солонгос, Франц, Орос гэх гурван улсад үйлдвэрлэсэн зүүхэд хүнд, хөнгөн байдлаараа ялгаатай. Хүчилтөрөгчийн аппаратын хангамжийн хувьд манай ангийн алба хаагчдад хүрэлцээтэй” гэх мэдээллийг өглөө.
Мөн энэ үеэрээ “бидэнд тулгамдаж буй асуудлуудын нэг бол нийслэлийн барилга байгууламжуудын орц, гарцны асуудал байдаг. Цаашид баригдах барилгууд энэ тал дээрээ анхаарч, норм дүрмийн стандартаа баримталж ажиллах нь чухал” хэмээн онцолж байв.
Гал түймэр унтраах, аврах 74-р ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Н.Түвшинтөгс “ хүчилтөрөгчийн аппарат бол гал сөнөөгчдийн хувьд өөр өөрсдийг нь аюулаас аврах гол багаж хэрэгсэл тул өдөр бүр бүгд өөр өөрсдийн аппаратны бүрэн бүтэн, бэлэн байдлыг шалгаж, ажилладаг гэж мэдэгдсэн бол Гал түймэр унтраах, аврах 74-р ангийн ахлах ахлагч, Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин Г.Тэмүүл “Хэрвээ хүчилтөрөгчийн аппаратны жижиг эд ангиуд гэмтсэн тохиолдолд миний бе өөрөө засдаг харин хүчилтөрөгчийн аппаратны резин галд хайлах, нүүрний хэсгийн шил хайлах гэх мэт томоохон эвдрэл, гэмтэл гарвал “акт”-лах арга хэмжээ авдаг. Үүрэг гүйцэтгэж ажилласан алба хаагчдыг төл” гэдэг асуудал байхгүй гэж мэдэгдлээ.
Эх сурвалж:isee.mn
2024/04/11Шинэ мэдээ
Алба хаагчид сагсан бөмбөг, усан сэлэлт, туухай өргөлт, олс таталт, буухиа гүйлт, буудлага гэсэн зургаан төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа бөгөөд аваргууд өнөөдөр тодрох юм.
2024/04/11Шинэ мэдээ
Сайд нарын бага хурал салбар хуралдаанаар үргэлжилж байна
2024/04/11Шинэ мэдээ
Филиппин Улсын Манила хотноо зохион байгуулагдаж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн сайд нарын бага хурал”-ын хүрээнд оролцогч улс орон, олон улсын байгууллага гамшгийн эрсдэлийг бууруулах талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэж байгаа юм.