Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүд сургалтад хамрагдлаа

A- A A+

ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ хариуцсан мэргэжилтний сургалтыг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд зохион байгуулагдснаараа онцлог юм.

Алба хаагчид төслийн хүрээнд боловсруулсан эрсдэлийн өгөгдөл мэдээлэл дээр ажиллах, цаашид өөрийн аймгийн хэмжээнд дээрх мэдээллийг хөгжүүлэх, тогтвортой байдлыг хангахад хэрхэн хамтран ажиллах талаар мэдлэг ойлголтоо нэмэгдүүллээ.

Мөн ШУА-ийн харьяа Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, улсын хэмжээнд тохиолдож байгаа үер, цэвдэг, халиа болон хөрсний бохирдлын талаарх мэдээлэлтэй танилцсан юм.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо