Гадаад мэргэжил дээшлүүлэх боломж алба хаагч бүрт байна. Боломжийг бүү алдаарай

A- A A+

Холын хүнээс үг сонс гэдэгчлэн тэртээ Висла мөрний эрэгт эрдэм номд шамдан гүйж яваа, оюутан бүсгүйг Нематаймс дугаарын зочноороо онцоллоо. Түүнийг Ганболдын Дашдулам гэдэг. ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч цолтой. Одоогоор Польш улсын Варшав хотод Цэргийн урлагийн академид, оператив-тактикийн чиглэлээр суралцаж байгаа юм. Ямар ч асуудлын эерэг талыг олж харж, эвтэйхнээр шийдчихдэг, хурдан шаламгай түүнээс суралцах юм их ээ. 

Дайны урлагийн академид ирээд оператив тактикийн чиглэлээр суралцаж байна. Миний хувьд Онцгой байдлын байгууллагаас ирж суралцаж байгаа дөрөв дэх гэхдээ анхны эмэгтэй. Манай хичээлийн хөтөлбөрт дэлхийн дайны түүхэнд томоохон байр суурь эзэлдэг XIII зууны Монголын эзэнт гүрний цэрэг, дайны байлдан дагуулалт, тактик, давуу тал, онцлогийн талаар заадаг. Онцгой байдлын байгууллага төрийн цэргийн байгууллагын бүрэлдэхүүн хэсэг. Бид өөрийн чиг үүргийн дагуу ажиллахаас гадна холбогдох хууль, тогтоомжийн дагуу дайны болон онцгой нөхцөл байдал үүсэх үед зэвсэгт хүчний бүтцэд шилжин үүрэг гүйцэтгэх, нэгдсэн мэргэжлийн удирдлагын тогтолцоон доор ажиллахад хөрвөх чадварыг бидэнд эзэмшүүлж байна.

Польш улс маш сайхан тайван орон. Мөн гэр бүлээрээ ирж суралцах боломжтой учраас нөхөр, хүүхэдтэйгээ ирсэн. Хүү минь одоо долоон настай. Харин миний хувьд таван охинтой айлын дундах нь. Бид хоорондоо маш  дотно, ойрхон өссөн учраас  өдөр бүр холбогддог. Манай удамд цэргийн хүн байхгүй. Аав хугацаат цэргийн албаа Ховд аймагт гурван жил хаасан гэдэг. Аавынхаа нямбай гэгч нь өмссөн цэргийн дүрэмт хувцастай үеийн зургийг харахад хүндэтгэх, бахархах мэдрэмж төрдөг байв. Харин одоо би аавдаа яг  тийм мэдрэмжийг өгч, бахархуулахыг хүсдэг. 

Миний хувьд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд бага насаа өнгөрүүлсэн. Багадаа хуульч юм уу, сэтгэл судлаач болохыг хүсдэг. Жигтэйхэн мөрөөдөмтгий, сэтгэл хөдлөл өндөртэй, нүүрэмгий охин байв. Дунд сургуулиа Орхон аймгийн Эрдмийн сан сургуульд төгсөж, Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дах салбар сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Эдийн засагчаар ажиллаж байгаад Дотоод хэргийн их сургуульд цэргийн хэргийн анхан шатны мэдлэг, гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэжилтний дамжааг дүүргэсэн. Тэгээд Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэст томилогдсон. ОБЕГ-т Эрсдэлийн үнэлгээний газар гэдэг шинэ бүтэц байгуулж, салбар бүрийн мэргэжилтнүүдийг томилох бодлого барьсан нь миний хувьд тус энэ  байгуулагын нэгэн эд эс болох завшаантай хэрэг болсон юм.

Цаашид сайн дурын ажилд гар бие оролцох, олон мод тарьж, бат бэх үндэс, мөчиртэй болтол нь арчилж, ургуулаад үлдээх юмсан гэж хүсдэг. Миний хувьд бусдыг хүндэтгэж, магтах, урамшуулах, байгаа боломжоороо туслах дуртай. Үүнээсээ баяр баясгалан мэдэрдэг. Кино үзэх, хүүтэйгээ ярилцаж цагийг өнгөрөөх, аялах дуртай. Олон хүн бужигнасан газраас илүү, шаардлагатай зүйлсээ яг таг базаагаад хөдөө, холын замын аялахыг илүүд үздэг. Дугуй унах, гар бөмбөг, газрын теннис тоглодог. Тусгайлан хичээллэсэн онцгой сайн спорт байхгүй ч бүх төрлөөр оролддог. Одоо усанд сэлэлтээ сайжруулж, тавцан дээр гулгаж сурж байгаа. 

Эцэст нь, алба хаагчид минь эрүүл мэндээ бодоорой. Эрүүл мэнд хамгийн чухал, юугаар ч нөхөж болдоггүй баялаг. Бид урдах урдах ажлаа сайн хийгээд байгаа хэдий ч цаг үргэлж ур чадвараа сайжруулж гадаадад суралцаарай. Боломж маш их байдаг юм байна гэдгийг дуулгая.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ирэх сард баруун болон төвийн аймгуудын зарим газраар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна

 Сарын дунджаар авч үзвэл нутгийн баруун хагаст олон жилийн дунджаас хүйтэн, зүүн хагаст дунджийн орчим, хур тунадас баруун болон төвийн аймгуудын зарим газраар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна.

Шилдэг судалгааны ажил, нэрэмжит шагналтнууд

Тус хүрээлэнгээс хийж хэрэгжүүлсэн “Хот айл” судалгааны ажил хэрэглээнд нэвтэрч, зудын эрсдэлийг бууруулахад бодит хувь нэмрээ оруулж байна.

Зарим алба хаагчдад 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж олголоо

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд зарим алба хаагчдад 10 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олголоо.