Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний чуулганыг зохион байгууллаа

A- A A+

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор  Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулан  “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний чуулганыг Төрийн ордны “Их танхим”-д зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ “Энэхүү чуулган эх орон, тусгаар тогтнолын үнэ цэн, эх түүх, өв соёл, үндэсний бахархлыг сурталчлан таниулах, иргэд, хүүхэд, залууст эх оронч үзлийг төлөвшүүлэн бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Монгол цэрэг эх орон, ард түмнийхээ аюулгүй байдлыг батлан хамгаалахын зэрэгцээ улс орныхоо нийгэм, эдийн засаг, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, соён гэгээрүүлэх, эрүүлийг хамгаалах гээд нийгмийн бүхий л салбарт хүчин зүтгэж, сорилт, бэрхшээл бүхнийг нуруундаа үүрч, даван туулж ирсэн.   “Нандигнан дээдлэх үндэсний өв соёл, үнэт зүйл”, “Эрхэмлэн хамгаалах үндэсний эв нэгдэл”, “Үндэсний язгуур эрх ашиг-Аюулгүй байдал”, “Монгол хүн-Монголын баялаг”, “Ногоон хөгжил-Монголын ирээдүй” зэрэг зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдээс гадна Монгол цэргийн нэгдсэн холбоо дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаад талархлаа илэрхийлье” гэсэн юм.

Чуулга уулзалтад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын гурван үеийн төлөөлөл болох 1500 орчим ажилтан, алба хаагч, ахмадууд оролцсон бөгөөд Онцгой байдлын байгууллагаас 80 орчим хүн хамрагдлаа.

Энэ үеэр  “Эх хэл-Бичиг соёлын үнэ цэн”, “Уламжлал ёс, соёл урлагийн үнэ цэн”, “Хөдөлмөр бүтээлийн үнэ цэн” сэдвийн хүрээд илтгэл танилцуулж, урлагийн үзүүлбэрийг сонирхуулсан юм. Монгол цэргийн нэгдсэн холбоог монгол цэргийн дайчин уламжлал, алдар гавьяаг алдаршуулан мөнхжүүлэх, цэргийн албаны нэр хүнд, нийгэмд үзүүлэх эерэг нөлөөг бэхжүүлэх, хүүхэд, залууст эх оронч үзэл төлөвшүүлэх зэрэг зорилгоор байгуулсан. Нийт 31 салбар холбоотой, 100 мянга гаруй гишүүн, дэмжигчтэй тус холбоо  тусгаар тогтнол, аюулгүй байдлын дархлаа, үндэсний эв нэгдэл, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн байна. Тухайлбал, “Хүн амын оюуны дархлааны асуудал”, “Үндэсний ой санамж”, “Эх оронч үзэл-Үндэсний аюулгүй байдал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, “Бидний бахархал” төсөл, “Мянган мөрдэстэн”, “Тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд оюутан залуусын ёс суртахууны манлайлал” зэрэг олон ажил зохион байгуулжээ.

Мөн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, алба хаагч, ахмадуудын эрх зүй, нийгмийн хамгааллын баталгааг сайжруулах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө

Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэст иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, гамшиг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ажил үүргээ шуурхай гүйцэтгэхэд шаардлагатай туулах чадвар сайтай “Ланд 76” маркийн автомашиныг хүлээлгэн өгсөн юм.

С.Амарсайхан: Дэлхийн хэмжээний гамшигтай тэмцдэг арга зүй, туршлагыг хамтран, биечлэн туршиж үздэгт энэхүү дадлага, сургуулийн үр дүн, ач холбогдол оршиж байна

Дорнод аймаг нь тэгш тал зонхилсон газар нутагтай, хээрийн өвслөг ургамал ихтэй, ой, хээрийн түймрийн эрсдэл өндөртэй, хүчтэй цасан болон шороон шуурга, үер, их хэмжээний цас орж зудын гамшиг тохиолддог бүс нутаг. Тиймээс сургалт, дадлагын хөтөлбөрийг бүс, орон нутгийн гамшгийн төрөл, эрсдэлт хүчин зүйл, нөхцөл байдал, онцлог, хүмүүнлэгийн тусламжийн хэрэгцээнд тулгуурлан боловсруулж, “Газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээ” сэдвийн хүрээнд дадлага сургууль явагдах юм.