Медиа

Монгол Улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйnorth_east
Цэнхэр бүсэд гал түймэр гарсан үед хариу арга хэмжээний дадлага сургуулийг зохион байгууллаа

“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) зохион байгуулах цэнхэр бүсэд гал түймэр гарсан үед хариу арга хэмжээ зохион байгуулах дадлага, сургуулийг зохион байгууллаа.

Европт аагим халуун өдрүүд үргэлжилж байна

БУДАПЕШТ, 2026 оны наймдугаар сарын 6 /Reuters/. Австри улсад лхагва гарагт агаарын хэм түүхэн дээд хэмжээнд хүрч халжээ. Түүнчлэн аагим халуун, ган гачгийн улмаас төв болон өмнөд Европт ихээхэн хүндрэл үүсэж, Унгар улсад эрчим хүчний хэрэглээг хязгаарлажээ. Дэлхийд хамгийн эрчимтэй дулаарч буй Европ тивд энэ зун түүхэнд үзэгдээгүйгээр халж, Франц, Испани улсууд түймрийн гамшигт өртөөд байна. Аагим халуун агаарын урсгал зүүн зүгт шилжиж, Италийн зарим нутагт Цельсийн +40 хэм хүрсэн тул томоохон хотуудад улаан түвшний сэрэмжлүүлэг зарлажээ. Албани улсын онцгой байдлын албаныхан Маллакастер мужийн өмнөд хэсэгт дэгдсэн ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Хэт халуунаас болж Ватиканы Пап лам Лео долоо хоног тутмын айлтгалаа Ариун Петрийн талбайд бус харин дотор танхимд хийхээс аргагүйд хүрчээ. Ромд ирсэн жуулчид энэ шийдвэрийг "бүгчим халуунаас түр боловч зугтах боломж" хэмээн талархан хүлээн авчээ. Словактай залгаа хилийн орчимд орших Австрийн Бад Дойч-Альтенбург хотод агаарын хэм +41.2 °C хүрснийг тус улсын үндэсний цаг уурын алба бүртгэжээ. Түүнчлнэ мягмар гарагт Вена хотын орчимд +41.0 °C хүрч халсан байна.

Шадар сайдын төсвийн багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо

Ирэх 2027 оны төсвийн төсөлд эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, чадавхыг бэхжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар шийдвэрлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Олон улсын туршлага судлах сургалт, дадлагад 14 алба хаагч хамрагдлаа

Энэ удаагийн сургалтын хүрээнд алба хаагчид уснаас болон хот дотор эрэн хайх, аврах ажиллагаа, объектын гал түймэр унтраах дадлага сургуулилт хийж, өндөр барилга болон томоохон үйлдвэрийн гамшгийн менежментийн систем, удирдлагын төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалж байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд бүх сумд цас, шуурганы үед зам нээх зориулалтын техниктэй болсон байна

Дундговь аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх, улсын нөөцийн тэжээлийг татан авах, өвлийн улиралд ашиглах техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангахад анхаарч байна.

Өвөлжилтийн бэлтгэл болон анги, салбарын үйл ажиллагаатай танилцлаа

Мөн Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзан, гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдалта танилцаж, мэдээлэл солилцлоо.