Монгол Улсын Засгийн газраас 2027 оны төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосны дагуу Онцгой байдал, бүсчилсэн хөгжил хариуцсан Шадар сайд болон Гадаад харилцааны яам олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Шадар сайд болон Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, Сангийн яам, Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн холбогдох албан тушаалтнууд оролцож, төсвийн ил тод байдал, үр ашиг, хөрөнгийн зөв хуваарилалт, хэмнэлтийн бодлогыг хангах талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Энэ үеэр Шадар сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний 2027 оны төсвийн санал, төсвийн төслийн үндсэн чиглэл, зорилтыг танилцууллаа.

Ирэх 2027 оны төсвийн төсөлд эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, чадавхыг бэхжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар шийдвэрлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна.

2026/08/07
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2026/08/07
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо