Дундговь аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх, улсын нөөцийн тэжээлийг татан авах, өвлийн улиралд ашиглах техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангахад анхаарч байна. Тус аймгийн эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагдсан бөгөөд цас, шуурганы үед зам нээх зориулалтын техникээр бүх сумыг бүрэн хангажээ. Энэ онд гарсан шүлхий өвчний голомтуудын хүрээнд тус аймагт тогтоосон 10 сумын 15 голомтоос одоогоор нэг суманд хязгаарлалт үргэлжилж байна.
Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгаврын хүрээнд уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй 38 аж ахуйн нэгжид төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, 717 зөрчил илрүүлснээс 125-ыг газар дээр нь арилгуулжээ. Илрүүлсэн зөрчилд 11.5 сая төгрөгийн торгууль ногдуулж, 224 сая төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоон, холбогдох албан шаардлага, зөвлөмжүүдийг хүргүүлсэн талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаярыг тус аймагт ажиллах үеэр танилцууллаа.

Цаашид аймгийн төвийн 19 км автозамын засварын ажил, аймгийн төвийн дулааны станцыг барьж дуусгах, Сайнцагаан сумын Дулааны станцын 2 дугаар хэлхээг барих, 8 сумын Эрүүл мэндийн төвд тоноглогдсон автомашин, Говь-Угтаал сумын сургуулийн дотуур байр, Өлзийт, Дэрэн сумын спорт заалны засвар, Луус, Адаацаг, Говь-Угтаал, Дэлгэрхангай сумын сургуулийн их засварын ажлуудыг шийдвэрлүүлэх шаардлагатай байгаагаа уламжиллаа.

Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газар орон нутагт ажиллах бүрдээ тулгамдсан асуудлыг газар дээр нь сонсоод өнгөрөх бус, долоо хоног бүрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байгааг онцоллоо. Дундговь аймагт хөндөгдсөн асуудлуудыг холбогдох яам, байгууллагуудтай хамтран үе шаттайгаар шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ. Тэрбээр, орон нутгийн хөгжлийг сааруулж буй гол шалтгаан нь санхүү, хөрөнгө оруулалтын эрх мэдлийн хязгаарлалт, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, худалдан авах ажиллагааны удаан байдал байгаа учраас хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, бүтээн байгуулалтыг илүү хурдан, үр ашигтай хэрэгжүүлэх шаардлагатайг онцолж байна.

Шадар сайд мөн гамшгийн эрсдэлийг зөвхөн хариу арга хэмжээ бус урьдчилан сэргийлэх тогтолцоонд суурилдаг байх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа бөгөөд улсын нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулж, илүү үр ашигтай удирдах эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлснийг тодотголоо.
2026/08/06
Шинэ мэдээСумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлснээр төрийн ачаалал буурч, эдийн засгийн үр ашигтай ажиллаж эхэлсэн гэдгийг энэ үеэр танилцууллаа.
2026/08/06
Шинэ мэдээ“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) зохион байгуулах цэнхэр бүсэд гал түймэр гарсан үед хариу арга хэмжээ зохион байгуулах дадлага, сургуулийг зохион байгууллаа.
2026/08/06
Гадаад мэдээБУДАПЕШТ, 2026 оны наймдугаар сарын 6 /Reuters/. Австри улсад лхагва гарагт агаарын хэм түүхэн дээд хэмжээнд хүрч халжээ. Түүнчлэн аагим халуун, ган гачгийн улмаас төв болон өмнөд Европт ихээхэн хүндрэл үүсэж, Унгар улсад эрчим хүчний хэрэглээг хязгаарлажээ. Дэлхийд хамгийн эрчимтэй дулаарч буй Европ тивд энэ зун түүхэнд үзэгдээгүйгээр халж, Франц, Испани улсууд түймрийн гамшигт өртөөд байна. Аагим халуун агаарын урсгал зүүн зүгт шилжиж, Италийн зарим нутагт Цельсийн +40 хэм хүрсэн тул томоохон хотуудад улаан түвшний сэрэмжлүүлэг зарлажээ. Албани улсын онцгой байдлын албаныхан Маллакастер мужийн өмнөд хэсэгт дэгдсэн ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Хэт халуунаас болж Ватиканы Пап лам Лео долоо хоног тутмын айлтгалаа Ариун Петрийн талбайд бус харин дотор танхимд хийхээс аргагүйд хүрчээ. Ромд ирсэн жуулчид энэ шийдвэрийг "бүгчим халуунаас түр боловч зугтах боломж" хэмээн талархан хүлээн авчээ. Словактай залгаа хилийн орчимд орших Австрийн Бад Дойч-Альтенбург хотод агаарын хэм +41.2 °C хүрснийг тус улсын үндэсний цаг уурын алба бүртгэжээ. Түүнчлнэ мягмар гарагт Вена хотын орчимд +41.0 °C хүрч халсан байна.