Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай аймгийн 6 суманд 13 мм, Баян-Өлгий аймгийн 1 суманд 0.1 мм, Дорнод аймгийн 4 суманд 25 мм, Завхан аймгийн 1 суманд 0.3 мм, Хөвсгөл аймгийн 1 суманд 1 мм хүртэл бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 4-9 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +23…+28 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34...+39 градус, бусад нутгаар +28…+33 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с, +28...+30 градус дулаан байна.
Төлөв байдал: 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо, 9-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 9-нд Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор, 10, 11-нд говь, талын нутгаар 14-16 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 8-нд ихэнх нутгаар, 9-нд нутгийн зүүн хагаст халж шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +6...+11 градус, Алтайн өвөр говь орчмоор +23…+28 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +18...+23 градус, бусад нутгаар +12...+17 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +23…+28 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +35...+40 градус, бусад нутгаар +28…+33 градус дулаан байна. 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10, 11-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
Гал түймэр:
Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум Баянхан баг байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2026.08.06-ны өдрийн 11:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо хашаа болон малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 2026.08.06-ны өдрийн 16:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын 4х10 метрийн хэмжээтэй малын саравч болон бууц шатаж байсныг ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 43 дугаар хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2026.08.06-ны өдрийн 20:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 5 ханатай гэр, эд зүйлс бүрэн шатаж, 5 ханатай 2 гэрийн хойд болон баруун талын хэсэг хайрагдаж байсныг ажиллан унтраасан.
Хэнтий аймаг, Хэрлэн сум Хийд багийн “Цэнгэлдэх хүрээлэн”-гийн гаднах автомашины зогсоол автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.08.07-ны өдрийн 01:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн “Toyota Prius” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Ховд аймаг, Буянт сум Норжинхайрхан багийн “Соёлын нэгдэл”-ийн 513 тоот /аймгийн төвөөс зүүн зүгт 20 км-т, сумын төвд/ Бага насны хүүхэд 2026.08.01-ний өдрийн 09:00 цагийн орчим тарвас хураах ажилд явна гэж гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 08.02-ны өдрийн 20:40 цагт хүлээн авсан. тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, 48 дугаар анги, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, аймгийн Цагдаагийн газар, Буянт сумын Цагдаагийн хэсэг, аймгийн Шүүх шинжилгээний газар, сумын Мэргэжлийн анги, ар гэрийн нийт 78 хүн, 2 морь, 2 мотоцикл, 9 автомашинтайгаар А/10 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/08/07
Шинэ мэдээОнцгой байдлын байгууллагын сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, захиргаа, цэргийн алба хариуцсан мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 2026 оны 09 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын нийт 63 алба хаагч хамрагдав.
2026/08/07
Шинэ мэдээОйн түймрийг 2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 12:00 цагт цурамд оруулж, 14:32 цагт бүрэн унтрааж аймаг засаг дарга болон байгаль хамгаалагчид хүлээлгэн өглөө. Урьдчилсан байдлаар уг ойн гал түймэрт 1.4га талбай өртөж шатсан байна.
2026/08/07
Шинэ мэдээНэг ширхэг тамхины иш, дутуу унтраасан чүдэнз, ил задгай асгасан үнс нурам. Эдгээр зүйлс өчүүхэн мэт харагдах ч цаана нь хэдэн зуун, хэдэн мянган га талбай, эд хөрөнгийг хамарсан түймрийн аюул нуугдаж байдаг.