БНСУ-ын Гёнги мужийн Галын албаны академиас зохион байгуулж байгаа “Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чадавхыг дээшлүүлэх, олон улсын туршлага судлах сургалт”-д Онцгой байдлын байгууллагын 14 алба хаагч хамрагдлаа.

Гёнги мужийн Галын албаны академи нь 2014 оноос хойш гадаад улс орнуудын гал түймэр унтраах, гамшгаас хамгаалах салбарын мэргэжилтнүүдэд зориулсан олон улсын туршлага солилцох, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрүүдийг тасралтгүй хэрэгжүүлж ирсэн туршлагатай юм.

Энэ удаагийн сургалтын хүрээнд алба хаагчид уснаас болон хот дотор эрэн хайх, аврах ажиллагаа, объектын гал түймэр унтраах дадлага сургуулилт хийж, өндөр барилга болон томоохон үйлдвэрийн гамшгийн менежментийн систем, удирдлагын төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.

2026/08/07
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2026/08/07
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо