Медиа

Монгол Улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйnorth_east
Хос спортын мастер хосгүй амжилтын эзэн

“Онцгой мэдээ” сонины “Хобби” булангийн энэ удаагийн дугаарт ОБЕГ-ын Гамшгийн, Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн Холбоо, зарлан мэдээлэл хариуцсан оператор, ахлах ахлагч Цогтгэрэлийн Сарантуяа оролцож байна.

Э:Гансүмбэрэл: Жижиг гэлтгүй бүх зүйлд сэтгэлээсээ хандаж, бусдад үргэлж тус, дэмтэй байхыг үлгэрлэдэг учраас албаараа бахархдаг

Өөдрөг хүнд зам нээгдэж, зорилготой хүн ажлын амтыг илүү ихээр мэдэрдэг. Өөрт өгсөн амлалт гэхээс илүү амь авардаг албаараа бахархдаг түүний итгэл, найдвар өдрөөс өдөрт олон хүнд амьдрал бэлэглэж байна. Харин түүнд чин сэтгэл, тусч занг алба маань үлгэрлэдэг гэнэ. Түүнийг Энхболдын Гансүмбэрэл гэдэг. Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарт усчин аврагчаар үүрэг гүйцэтгэж байна.

Ж.Тэрбиш: Онцгой байдлын алба онцлог ихтэй учраас сайхан бүхэн нь намайг энэ албатай холбосон

Оноосон үүрэг, эрхэлсэн ажилдаа эзэн болж, чимээгүйхэн хөдөлмөрлөх хүмүүсийг харах урамтай сайхан. Хэн ч юу ч гэж байсан, хэний төлөө, юу хийхээ мэддэг давуу талууд нь эзнээ тодотгон гэрэлтүүлдэг байх. Энэ удаагийн ярилцах зочноо ийнхүү тодорхойлж байна. Түүнийг Жанцандоржийн Тэрбиш гэдэг.  Тэрбээр ОБЕГ-ын харьяа Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр ангийн Шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагчаар ажиллаж байгаа дэд хурандаа цолтой алба хаагч юм.

Х.Чинзориг: Хүний цээж зургийг хар, цагаанаар ялган хайчилж, эсгий болон модоор гар урлал, сувинер хийдэг

 “Онцгой мэдээ” сонины “Хобби” булангийн энэ удаагийн дугаарт Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Х.Чинзоригийг урилаа.

Б.Отгонбаяр: Санамсар болгоомж хамгийн энгийн зүйлээс эхэлдэг ч хамгийн том аюулыг дагуулдаг

Би эхнэр хоёр охины хамт амьдардаг. Эхнэр Ж.Пүрэвжав Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 18 дугаар ангид нярав. Гэр бүлээрээ албандаа зүтгэдэг гэдэг утгаараа хэн хэнийхээ ажил мэргэжлийг ойлгодог, хүсэл тэмүүлэл нэгтэй болохоор аз жаргалтайгаар амьдраад, ажиллаад л байна.

Өдөр бүрийн хичээл, зүтгэл маш том амжилтын цуглуулга гэж ойлгож, хичээж байгаа

Хүсэл, мөрөөдлийнхөө төлөө  хөдөлмөрлөж, тэмцэж, үр дүнгээ хүртэж, алдаа оноогоо дэнсэлж,  цаашлаад түүнээсээ урам зориг авч амьдрах сайхан. Онцгойн залуусын дундаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Марш тусгай бэлтгэлийн тэмцээнийг ахалж орсон залуу хүнийхээ эрч хүч, тэмүүллээр дүүрэн зүтгэх эрхэм ахлах дэслэгч Амарбаярын Нямбаярыг энэ удаагийн “Nematimes” буланд онцолж байна. Тэрбээр Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтэст ангиллын сургалт, сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилладаг юм.

Шалтгаан тоочихгүй, шантрахгүйгээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал

Хүн бүрт өөрийн гэсэн хичээл зүтгэл, амьдралын үнэт зүйл гэж байдаг. Хүлээсэн үүрэг, оноогдсон ажлаа цаг тухай бүрт нь биелүүлэхийн төлөө хичээж байгаа эгэл жирийн ээж, энэ цаг мөчид хамтран үүрэг гүйцэтгэж байгаа ахлах ахлагч Нямдоржийн Отгонцэцэгийг энэ удаагийн “Nematimes” булан онцоллоо. Тэрбээр Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангид дуудлага хүлээн авагчаар ажиллаж байна.

Гал унтраах техникийн олон төрөлт спортоор хичээллэж, амжилт гаргасан минь хамгийн том бахархал

Гал унтраах техникийн олон төрөлт спортоор хичээллэн, чамгүй амжилт, рекордын эзэн болж, залуу үедээ үлгэр дуурайлал болж байгаа дэслэгч Отгонсамбуугийн Мөнхтунгалагийг энэ удаагийн “Nematimes” булан онцоллоо. Тэрбээр Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн салааны захирагчаар ажилладаг. Аврагчаас ажлын гараагаа эхлүүлсэн түүний хувьд 17 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна.