Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд Эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагаа эхэлж өнөөдөр барилгын нээлтээ хийлээ.
Дэлгэрэнгүй
Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй
2024/05/01
Шинэ мэдээМөрөөдөн байж зүтгэсэн сургуульдаа орох элсэлтийн шалгалтдаа унав. Дараа жил дахиад тэнцсэнгүй. Гурав дахь удаад харин тэр чадсан. “Би чадахгүй нь” гэсэн 1100 орчим өдрийн шаналал арилж сэтгэл амарсан тэр мөчөө Б.Хулан дурсах дуртай. Тангарагийн баяр дээр ирсэн аав, ээж хоёроо харахдаа “Энэ миний байх газар мөн, би одоо л зөв явж байна” хэмээн өөрөөрөө бахархаж байв. Харин одоо даваа гараг бүрийн өглөө төрийн далдаагаа мандуулах, бөмбөрийн нижигнээнд парадад алхаж явах үеийн омогшил мэдрэмж нь тангаргын баяраар төрсөн бодлыг нь улам батжуулдаг аж.
2024/04/25
Шинэ мэдээОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Н.Чанцалтай хоббиных нь талаар ярилцлаа.
2024/04/24
Шинэ мэдээ“Онцгой байдлын цаг” нэвтрүүлгээ 14 хоног тутамд давталттайгаар МҮОНТ-ийн 1, 2 дугаар суваг, Малчин, Newschannel, TV24 телевизүүдээр тус тус хүлээн авч үзээрэй.
2024/04/24
Шинэ мэдээАрд иргэдийнхээ амь насыг хамгаалахын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэдэг алба хаагчдадаа болон нийт бие бүрэлдэхүүн, ахмад үеийнхэндээ Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойн мэндийг дэвшүүлье.
2024/04/17
Шинэ мэдээДайны урлагийн академид ирээд оператив тактикийн чиглэлээр суралцаж байна. Миний хувьд Онцгой байдлын байгууллагаас ирж суралцаж байгаа дөрөв дэх гэхдээ анхны эмэгтэй. Манай хичээлийн хөтөлбөрт дэлхийн дайны түүхэнд томоохон байр суурь эзэлдэг XIII зууны Монголын эзэнт гүрний цэрэг, дайны байлдан дагуулалт, тактик, давуу тал, онцлогийн талаар заадаг. Онцгой байдлын байгууллага төрийн цэргийн байгууллагын бүрэлдэхүүн хэсэг. Бид өөрийн чиг үүргийн дагуу ажиллахаас гадна холбогдох хууль, тогтоомжийн дагуу дайны болон онцгой нөхцөл байдал үүсэх үед зэвсэгт хүчний бүтцэд шилжин үүрэг гүйцэтгэх, нэгдсэн мэргэжлийн удирдлагын тогтолцоон доор ажиллахад хөрвөх чадварыг бидэнд эзэмшүүлж байна.
2024/04/11
Шинэ мэдээиргэдийн зүгээс онцгой байдлын алба хаагчдын хувцас, хэрэглэл, хангамж хүрэлцээ муу хэмээн шүүмжлэл дагуулж эхлээд байна. Мөн галын голомт руу орох үед гал сөнөөгчдийн хэрэглэдэг “хүчилтөрөгчийн аппарат” үнэтэй, эвдэрвэл өөрсдөө төлдөг учраас зүүдэггүй” гэх ноцтой мэдээлэл гараад байгаа юм. Тиймээс бид онцгой байдлын алба хаагчид аюулгүй байдлаа хэрхэн, яаж хангаж ажилладаг, хувцас хэрэглэлийн хувьд хангамж хэр байдаг талаарх мэдээллийг тодруулахаар Сүхбаатар дүүргийн онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах 74-р ангийг зорилоо.
2024/04/10
Шинэ мэдээНэвтрүүлгийн энэ удаагийн дугаартаа шар усны нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилан ерөнхий төлөв, мал, сэг зэмийн устгалын нөхцөл байдлын талаар тодрууллаа.
2024/04/10
Шинэ мэдээБодол хүрсэн газар бие хүрдэг гэлцдэг. Хүүхэд байхын л хаана хүрэх, хэн болохоо бодолдоо зурчихсан тэрээр чемоданаа бариад 18 насандаа эцгийн гэрээс гарсан юм. Очих газар нь Дотоод хэргийн их сургууль. Тэр Онцгойгийн хүн болох ёстой. Төлөвлөсөн. Бэлдсэн. Бас чадсан. Түүнийг ЭНХБАТЫН АМГАЛАН ГЭДЭГ. ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын, гадаад хамтын ажиллагааны хэлтсийн, гадаад хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн. Хошууч цолтой. Nematimes булангийн өнөөдрийн зочин.