Дотоод мэдээ

Монгол Улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйnorth_east
Мэдэгдэл

Сүүлийн үед Онцгой байдлын байгууллагын гал түймрийн улсын хяналтын байцаагч гэх албан тушаалын нэрийг барьж, худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээдээс мөнгө залилан авахыг завдсан болон мөнгө шилжүүлэн авсан тохиолдол бүртгэгдээд байна.

Монгол Улсад нийлүүлэгдэх гал унтраах автомеханик шатны автомашиныг “Interschutz 2026” үзэсгэлэнд танилцууллаа

Тус автомашин нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Онцгой байдлын байгууллагад гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн  II шатны хүрээнд захиалгаар хийгдэж, нийлүүлэгдэж байна.

Олон улсын хуралд оролцож, туршлага солилцлоо

Олон улсын хуралд 23 орны 60 орчим төлөөлөгч оролцож, олон улсын хүмүүнлэгийн чиг хандлага, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, хот доторх эрэн хайх, аврах ажиллагаа, хамтын ажиллагааны шилдэг туршлага, стандартыг хэлэлцэж, тусгай зориулалтын шинэ техник, тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэнтэй танилцаж байна.

Ш.Анхтуяа: Усанд осолдсон иргэдийн 40 орчим хувь нь сэлж чаддаг байсан

Усны ослын нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяагаас тодрууллаа.

М.Мөнгөнбаръяа: Гоц халдварт өвчин гарсан үед удирдлага, зохион байгуулалтаар хангах үүргийг хэрэгжүүлдэг

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Монгол Улсын төлөө” буландаа ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын Мал, амьтны гоц халдварт өвчний хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч М.Мөнгөнбаръяаг урилаа.

Бие бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг дүгнэлээ

Албаны бэлтгэл бэлэн байдал, алба хаагчдын үүрэг гүйцэтгэлийг дээшлүүлэх автомашин, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах хүрээнд ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас Төв аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнийг 10 бүлэг 37 үзүүлэлтээр шалгаж, үнэлж, дүгнэлээ. 

Гол нуурууд орчмын 399 усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна

Усны ослоор амь насаа алдсан иргэдийн 68 хувь нь гол мөрөнд, 20 хувь нь нуурт, 12 хувь нь тогтоол усанд энджээ.

Алба хаагчидтай уулзалт хийж, илтгэл танилцууллаа

Энэ үеэр тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тогоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөрүүдийн явц, хэрэгжилтийн талаар танилцуулж, нийт бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ: Үндэсний аврах бригадын бие бүрэлдэхүүн нь олон улс, бүс нутаг, улс орны хэмжээнд тохиолдсон гамшиг, ослын тэргүүн эгнээнд үүрэг гүйцэтгэх чадвартай хамт олон болж чадсаныг онцлон дурдлаа.