Монгол цэргийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөл, ажлын албаны төлөөлөл хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын нийт бие бүрэлдэхүүнтэй чуулга уулзалтыг зохион байгууллаа.

Энэ үеэр тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тогоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөрүүдийн явц, хэрэгжилтийн талаар танилцуулж, нийт бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ: Үндэсний аврах бригадын бие бүрэлдэхүүн нь олон улс, бүс нутаг, улс орны хэмжээнд тохиолдсон гамшиг, ослын тэргүүн эгнээнд үүрэг гүйцэтгэх чадвартай хамт олон болж чадсаныг онцлон дурдлаа.

Мөн Удирдах зөвлөлийн гишүүн, хурандаа Ч.Алтангэрэл эх оронч үзэл, энх цагт гамшиг, ослын фронтод үүрэг гүйцэтгэж байгаа Онцгой байдлын аврагч нарын ажил хөдөлмөр, алдар гавьяа, ард иргэдийн талархлын талаар танилцуулж, алба хаагчдад амжилт хүссэн юм.

Арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Хүнсний ногоо тариалах, өрхийн аж ахуй” хөтөлбөрийн хүрээнд тус байгууллагын туслах аж ахуйг дэмжих зорилгоор 4х6 хэмжээтэй хүлэмжийг гардуулав.

2026/06/17
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/06/17
Шинэ мэдээХэлэлцүүлэгт УОК, ОБЕГ, Аж, үйлдвэр эрдэс баялагийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Үндэсний хүмүүнлэгийн багийн гишүүн байгууллагууд болох НҮБ-ын төрөлжсөн байгууллага, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон улсын төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.