Олон улсын хуралд оролцож, туршлага солилцлоо

A- A A+

БНХАУ-ын Гуанжоу хотноо Олон улсын Онцгой байдал, Гамшгийн удирдлагын нийгэмлэгээс зохион байгуулж байгаа  (TIEMS)-ийн “НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн  заавар, аргачлалд суурилсан олон улсын хүмүүнлэгийн тусламж” сэдэвт хуралд ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашнямаар ахлуулсан ажлын хэсэг оролцлоо. 

Энэ сарын 16-18-ны өдрүүдэд үргэлжилж байгаа тус хурлын үеэр ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаа илтгэл хэлэлцүүллээ.

Олон улсын хуралд 23 орны 60 орчим төлөөлөгч оролцож, олон улсын хүмүүнлэгийн чиг хандлага, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, хот доторх эрэн хайх, аврах ажиллагаа, хамтын ажиллагааны шилдэг туршлага, стандартыг хэлэлцэж, тусгай зориулалтын шинэ техник, тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэнтэй танилцсан юм. 

 Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын Зөвлөлдөх бүлгийн (INSARAG)-ийн дунд ангиллын Эрэн хайх, аврах багийг байгуулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж, олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байна.  

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо