Албаны бэлтгэл бэлэн байдал, алба хаагчдын үүрэг гүйцэтгэлийг дээшлүүлэх автомашин, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах хүрээнд ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас Төв аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнийг 10 бүлэг 37 үзүүлэлтээр шалгаж, үнэлж, дүгнэлээ.

Бие бүрэлдэхүүнийг сургуулийн “Цуглар” дохио, “Улбар шар” кодоор ажиллуулж, хүн нэг бүрийн хээрийн үүргэвч, офицер цүнх, техник хэрэгслийн бэлэн байдал, хөдөлмөр хамгаалал, сургалт бэлтгэл, штабын бүрэлдэхүүний удирдлага, зохион байгуулалтыг зааврын дагуу шалгаж, зөвлөн туслах, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2025 оны А/515 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын бэлэн байдлын удирдамж, үнэлэх заавар”, А/62 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын бэлэн байдлыг шалгаж, үнэлэх аргачлал”-ын хүрээнд харьяа анги, салбар, нэгжүүдэд тус арга хэмжээг зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлог, ач холбогдолтой юм.

2026/06/17
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/06/17
Шинэ мэдээХэлэлцүүлэгт УОК, ОБЕГ, Аж, үйлдвэр эрдэс баялагийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Үндэсний хүмүүнлэгийн багийн гишүүн байгууллагууд болох НҮБ-ын төрөлжсөн байгууллага, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон улсын төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.