Дотоод мэдээ

Монгол Улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйnorth_east
“Төсөл хэрэгжүүлэх нэгж”-д ажиллах нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж байгаа  “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд “Төсөл хэрэгжүүлэх нэгж”-д ажиллах ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Зарим голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр хоёрдугаар сарын гуравдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн нуурын мөсний зузаан өөрчлөлт багатай байсан бол жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэвээр байна. 

Энэтхэгийн их, дээд сургууль, хүрээлэнгүүдэд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүлээн авч байна

Тэтгэлэгийн хөтөлбөрийн хүрээнд өргөдлийг 2026 оны 02 сарын 23-аас эхлэн онлайнаар хүлээн авч байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг https://a2ascholarships.iccr.gov.in/ сайтаас авах боломжтой.

Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 5 хувиар буурсан байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан арав хоногийн сүүлийн өдөр хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр хоёрдугаар сарын 28-ны байдлаар нийт нутгийн 65 хувьд цастай байна. 

"Монгол хурандаа” баярын хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо

Онцгой байдлын байгууллагаас 189 хурандаа цолтон төрөн гарсан бөгөөд үүний 179 нь эрэгтэй, 10 нь эмэгтэй хурандаа байна.

Монгол улсад хурандаа цол олгож эхэлсний 90 жилийн ой тохиож байна

Хурандаа цолыг Улсын Бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор 1936 оны 03 дугаар сарын 02-нд олгож эхэлсэн түүхтэй. Анх Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагын алба хаагчдад хурандаа цолыг олгож эхэлсэн бол 1950 оноос Цагдаагийн байгууллагад, 1964 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, 1971 оноос Онцгой байдлын байгууллагад хурандаа цолыг олгосон байна.

Алба хаагчид 34 иргэний амь насыг авран хамгаалж, 58 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна

Өнөөдөр /2026.03.02/ ихэнх нутгаар, 03-нд нутгийн зүүн хагаст, 04-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.