Онцгой байдлын байгууллагын 22 жилийн ойг угтан албаны онцлог, үйл ажиллагаа, алба хаагчдын хувцас хэрэглэл, аврах ажиллагааны техник тоног төхөөрөмжүүдийг танилцуулах “Алба сурталчлах өдөрлөг”-ийг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Иргэд өөрийн амьдарч байгаа газрынхаа Онцгой байдлын газар, хэлтэс, Гал түймэр унтраах болон Эрэн хайх, аврах анги, Эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагаа, хууль эрхзүйн орчин, аврах ажиллагаанд ашиглаж байгаа багаж техник хэрэгсэл, авч хэрэгжүүлж байгаа бодлого, түүний хэрэгжилт, аймаг, орон нутгийн гамшиг, ослын талаарх мэдээ, мэдээлэлтэй танилцаж байна.

Мөн аймаг, орон нутгийн онцлогийг дагасан гамшиг, осол, аюулт үзэгдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, анхны тусламж үзүүлэх мэдлэг дадлагад суралцаж байна.


2026/06/19
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2026/06/19
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо