Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагналт алба хаагчид

A- A A+

УИХ-ын 2004 оны сонгуулийн дараа Монгол Улсын Засгийн газар бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдтай байхаар тогтсоноор Онцгой байдлын асуудал эрхэлсэн анхны сайдаар одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх томилогдсон түүхтэй.

Онцгой байдлын албаны анхны сайд эдүгээгийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн нэрэмжит шагналыг 2022 оноос эхлэн эрхэлсэн ажил, албандаа амжилт гаргасан Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог уламжлал тогтсон юм. 

Онцгой байдлын албаны 18 жилийн ойн өдөр буюу 2022 онд Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч-химичин, ахлах ахлагч Ж.Балданням,

Онцгой байдлын албаны 19 жилийн ойн өдөр буюу 2023 онд Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Даланзадгад сум дахь Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн салааны захирагч, ахмад Д.Одхүү,

Онцгой байдлын албаны 20 жилийн ойн өдөр буюу 2024 онд НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Тэмүүжин,

Онцгой байдлын албаны 21 жилийн ойн өдөр буюу 2025 онд НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Д.Ганзориг,  

Онцгой байдлын албаны 22 жилийн ойн өдөр буюу 2026 онд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч химичин, ахлах ахлагч Д.Төрмөнх нар тус тус тодорч, Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагналаар шагнагдлаа.

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо