Анхны сайдын нэрэмжит шагналын эзнээр ахлах ахлагч Д.Төрмөнх тодорлоо

A- A A+

Онцгой байдлын албаны анхны сайд эдүгээгийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн нэрэмжит шагналыг 2022 оноос эхлэн эрхэлсэн ажил, албандаа амжилт гаргасан Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог уламжлал тогтсон. Энэ жил буюу 22 жилийн ойн энэ өдөр Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч химичин, ахлах ахлагч Д.Төрмөнх тус шагналын эзнээр тодорлоо. 

 

Ахлах ахлагч Д.Төрмөнх нь Онцгой байдлын байгууллагад 2015 оноос хойш 11 дэх жилдээ ажиллаж байна. Ажиллах хугацаандаа 781 удаагийн гамшиг аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 230 гаруй иргэний амь насыг авран хамгаалж, 59 буцалтгүй нэрвэгдэгчийг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Тухайлбал, 2020 онд аймгийн Баян-Уул, Баяндун, Халхгол, Чойбалсан Чулуун хороот, Хэнтий аймгийн Биндэр сумдад гарсан ой, хээрийн гал түймрийн голомтод 44 хоног үүрэг гүйцэтгэсэн бол 2021 онд  “Буйр” нуурын мөсөнд живсэн хоёр автомашиныг 31 градусын хүйтэнд 10 метрийн гүнд шумбалт хийж, татан  гаргасан бол 2025 онд “Хөх” нуурт живсэн портер загварын автомашиныг 35 градусын хүйтэнд гүний жумбалт хийж татан гаргаж, нэг иргэний амь насыг хамгаалсан.

Мөн 2026 оны гуравдугаар сард аймгийн Гурванзагал сумын нутаг дэвсгэрт 20 хоногийн хугацаанд томилогдон ажиллаж, 46 малчин өрх айл руу 2470 км зам, бэлчээр гаргаж, цасанд дарагдсан 12 малчин өрхийн малыг өвөлжөөнөөс гаргаж, зөөвөрлөх ажлыг зохион байгуулж, цасанд сууж, боогдсон хөлдөж осгох, амь нас эрсдэх байдалтай 12 автомашин, техник хэрэгсэлтэй 40 орчим иргэний амь насыг авран хамгаалсан юм.

Он гарсаар Дорнод аймгийн Баяндун, Халхгол, Баян-Уул, Булган, Матад, Чойбалсан, Дашбалбар, Чулуунхороот, Хөлөнбуйр, Сэргэлэн зэрэг 10 сумын нутаг дэвсгэрт гарсан 29 удаагийн ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд оролцлоо.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Зудын эрсдэлийн мэдээлэлд үндэслэн урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, эрт хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ

Хэлэлцүүлэгт УОК, ОБЕГ, Аж, үйлдвэр эрдэс баялагийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Үндэсний хүмүүнлэгийн багийн гишүүн байгууллагууд болох НҮБ-ын төрөлжсөн байгууллага, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон улсын төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.