Гавьяат цол олгож, төрийн одон медалиар шагналаа

A- A A+

Онцгой байдлын албаны түүхт 22 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажил албандаа амжилт гаргасан үе, үеийн зарим алба хаагчдад төрийн одон, медаль хүртээлээ.

Онцгой байдлын байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа, ҮБХИС-ийн Эрдмийн сургуулийн Аюулгүй байдал судлалын тэнхимийн багш, доктор, профессор П.Цэдэвт “Гавьяат багш”, ОБЕГ-ын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа О.Ганхуягт “Үйлчилгээний гавьяат ажилтан” цол олгосон юм.

Мөн “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор 1, “Цэргийн гавьяаны одон”-оор 2, “Цэргийн хүндэт медаль”-аар 10, “Шударга журам медаль”-аар 2 буюу нийт 15 алба хаагчийг шагналаа.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо