Медиа

Монгол Улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйnorth_east
Онцгой байдлын албанаас төрөн гарсан 2 гавьяатад хүндэтгэл үзүүллээ

Тодруулбал, ОБЕГ-ын ахмад ажилтан, бэлтгэл тэргүүн комиссар Т.Ганболд, НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ахмад ажилтан Д.Отгонбаатар нарт “Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртээсэн юм.

Онцгой байдлын албаны 8 дахь генерал

Хурандаа Ц.Ганзориг нь ийнхүү Онцгой байдлын байгууллагын 21 жилийн хугацаанд төрөн гарсан 9 дэх генерал болж байна.

Түймрийн голомтод 406 хүн унтраах ажиллагааг зоохион байгуулж байна

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.10/ 11:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймагт 11 түймэртэй байгаагаас 9 түймрийг цурамд оруулж, 2 түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаал боллоо

Онцгой байдлын байгууллагын эрэгтэй хайрцагийг ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням, эмэгтэй хайрцагийг ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ц.Онон нар командлан алхлаа.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улсын баяр наадмын амралтын өдрүүдэд усанд осолдож амиа алдах иргэдийн тоо эрс нэмэгддэг байна

Энэ жилийн Улсын баяр наадмын өдрүүдэд 10 хоног нийтээр амрах тов гарсан. Харин энэ өдрүүдэд иргэд үер усны ослоос өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах нь чухал байна. Учир нь жил бүрийн улсын баяр наадмын амралтын өдрүүдээр дунджаар 20 орчим иргэн усанд осолддог гэх тоо бий. Иймд бид Нийслэлийн аврах анги, Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтэстэй хамтран дараах сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна. 

Өнө эртнээс улбаатай эрийн гурван наадаанаар хийморь золбоогоо сэргээж, үндэстэн даяараа утга төгөлдөр сайхан наадаарай

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ч гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулашгүй сэргээн босгох ажиллагаанд 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж, эх орон, эгэл түмнийхээ аюулгүй байдлыг сахин хамгаалан ажиллаж байгаа нийт алба хаагчдадаа гүнээ талархал илэрхийлье.

Аймаг, нийслэлийн Шуурхай штабуудтай цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө

Энэ үеэр үүрэг гүйцэтгэх томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг хангах, ой, хээрийн түймэр, гол, усны осол, гэнэтийн үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж,  нөхцөл байдлыг тухай бүрт үнэлэн, хариу арга хэмжээг хэрэгжүүлэхийг чиглэл болгосон юм.

Уулзалтаар цэргийн хэргийн богино хугацааны сургалтад алба хаагчдыг оролцуулах урилгыг гардууллаа

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, ахлах хурандаа Жан ШюЛян, Хуурай замын цэргийн атташе, ахлах хурандаа Ма Чи нарыг хүлээн авч уулзлаа.