Үндэсний баяр наадмын амралтын өдрүүд эхлэх гэж байгаатай холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас нийслэл, 21 аймгийн шуурхай штабын удирдлага, бүрэлдэхүүнтэй цахим хурал хийж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
Энэ үеэр үүрэг гүйцэтгэх томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг хангах, ой, хээрийн түймэр, гол, усны осол, гэнэтийн үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж, нөхцөл байдлыг тухай бүрт үнэлэн, хариу арга хэмжээг хэрэгжүүлэхийг чиглэл болгосон юм.
Баяр наадмын өдрүүдэд Онцгой байдлын байгууллагын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, ОБЕГ, 21 аймаг, нийслэлийн Ажиллагааны шуурхай штабын томилгоот бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэнэ.
Мөн улсын хэмжээнд болзошгүй гол, усны ослоос сэргийлэх хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд урьдчилан сэргийлэх арга хэмжээг хүргэж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
2025/07/09
Шинэ мэдээОБЕГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн III дугаар хурал боллоо
2025/07/09
Шинэ мэдээДуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 65 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
2025/07/09
Шинэ мэдээАзийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж байгаа “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд “Төсөл хэрэгжүүлэх нэгж”-д ажиллах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.