Даян дэлхийд өв соёл, үүх түүхээрээ гайхуулсан төрт ёсны уламжлалт их баяр Монгол наадам айсуй.
Хүн ардынхаа энх амгалангийн манаанд эргэлтгүй зогсож, авран хамгаалах үүргээ ашид нэр төртэйгөөр гүйцэтгэсээр ирсэн Онцгой байдлын байгууллагын эрхэм генерал, офицер, ахлагч, нийт бие бүрэлдэхүүндээ болон та бүхний гэр бүл, үр хүүхдүүд, монголын ард түмэндээ Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ч гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулашгүй сэргээн босгох ажиллагаанд 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж, эх орон, эгэл түмнийхээ аюулгүй байдлыг сахин хамгаалан ажиллаж байгаа нийт алба хаагчдадаа гүнээ талархал илэрхийлье.
Өнө эртнээс улбаатай эрийн гурван наадаанаар хийморь золбоогоо сэргээж, үндэстэн даяараа утга төгөлдөр сайхан наадаарай.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА,
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Г.АРИУНБУЯН
2025/07/10
Шинэ мэдээОБЕГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн III дугаар хурал боллоо
2025/07/10
Шинэ мэдээДуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 65 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
2025/07/10
Шинэ мэдээАзийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж байгаа “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд “Төсөл хэрэгжүүлэх нэгж”-д ажиллах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.