“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаал боллоо

A- A A+

Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор 2008 оноос эхлэн жил бүрийн долдугаар сарын 10-нд “Монгол Улсын төрийн далбааны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Тус өдрийн хүрээнд 2009 оноос хойш уламжлан зохион байгуулж байгаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо.

 

Content

Цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаалыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар болон олон улсын байгууллагын төлөөлөгчид, иргэд, жуулчид үзэж сонирхлоо.

Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах 15 байгууллагын 1500 гаруй алба хаагч 22 хайрцаг болж жагссан юм.


Онцгой байдлын байгууллагын жагсаалыг ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням, эрэгтэй хайрцагийг Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Э.Ганбат, эмэгтэй хайрцагийг ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ц.Онон нар командлан алхлаа.

 

Мөн морьт цэргүүд Хүннү гүрэн, Их Монгол Улс, Богд хаант Монгол Улс, Монгол ардын журамт цэрэг, БНМАУ-ын Төрийн далбааг тухайн үеийн цэрэг, армийн хувцастайгаа залсан юм.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

ОБЕГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн III дугаар хурал боллоо

ОБЕГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн III дугаар хурал боллоо

Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 65 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

“Төсөл хэрэгжүүлэх нэгж”-д ажиллах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж байгаа “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд “Төсөл хэрэгжүүлэх нэгж”-д ажиллах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.