Медиа

Монгол Улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйnorth_east
Аадар борооны улмаас 30 хүн амь насаа алдаж, 80 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Хотын хойд захад орших Миюнь, Хуайжөү, баруун өмнөд хэсгийн Фаншань дүүргүүдэд хамгийн олон хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Бээжинд үргэлжлэн орсон аадар борооны улмаас 30 хүн амиа алдсан гэж Хятадын төв телевиз өмнө нь мэдээлсэн байна. Миюнь дүүрэгт 28 хүн, Яньцин дүүрэгт 2 хүн амиа алджээ.

Ирэх сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олоон жилийн дунджаас дулаан байх боловч баруун аймгуудын нутгаар илүү халах төлөвтэй байна. Хур тунадас баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна. 

Төслийн хамтарсан зохицуулах хорооны хуралдаан боллоо

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн II шатыг хэрэгжүүлж байна.

Төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж, хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг  Япон улсын “ЖАЙКА” ОУБ-ын Хүрээлэн буй орчны газрын Гамшгийн эрсдэлийг бууруулах хэлтсийн дарга Кобаяши Кэничи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Түймрийн 6.5 хувийг нисдэг тэргээр тандалт хийн шуурхай илрүүлж, унтраах ажиллагааг тухай бүрт зохион байгуулж байна

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.29/ 11:00 цагийн байдлаар 15 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4, Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд-1  буюу нийт 8 ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-4, Ерөө суманд-2, Мандал суманд-1, буюу 7 ойн түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байна. 

Түймрийг унтраах ажиллагаанд зарцуулах шатахууны 50 сая төгрөгийг шийдвэрлэлээ

ОБЕГ-ын дэд дарга Я.Гантөмөр, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар тус суманд ажиллаж, цаг үеийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлыг сонсож, шийдвэрийг гаргалаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.28/ 11:00 цагийн байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.